”Хос 11”-ийн өмнөх борлуулалт эхэллээ
2022-10-26 19:56
”Хос 11”-ийн өмнөх борлуулалт эхэлснээр дөрөвдүгээр улирлын хэрэглээний зах зээл үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хос 11”-ийн борлуулалт нь хэрэглээний зах зээлийн онцлох үйл явдал болсон юм. Одоогийн байдлаар олон цахим худалдааны платформууд "Хос 11"-ийн урьдчилсан борлуулалтаа эхлүүлэв. Tmall-аас 10-р сарын 25-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл 10-р сарын 24-ний орой Tmall-ын "Хос 11"-ийн урьдчилсан борлуулалт нэг цагийн дотор 3000 гаруй брэндийн бараа борлуулагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
