solongonews
Гүнжав овоо
2019-04-02 21:21
Авга хошууны Хар нүдэн зууд бий

Хан бэйсийн язгуур овоо

Хамбын сүмийн сахиусан овоо

Эзэн журганы эрхэмсэг овоо

Эрхэм язгууртдын гоёмсог овоо

Мөнх тэнгэрийн мөрийг түших

Манж Чингийн монгол овоо

Мөнгөн дэлхийн нурууг тамгадах

Монгол овогтой хиан овоо

Авга авганарын Билгүүдэй овоо

Ар Шилийн шүтээн овоо

“Санцан пирхуа” номын овоо

Сэжим өргөдөг шившлэгэн овоо

Таван сарын тахилгат овоо

Түүх судрын тотемт овоо

Асах зул нь бөхдөггүй

Арван гурван бумбын овоо

Арш сахиусан дээр нь өвөлждөг

Амгалан цагаан буяны овоо

Лусын эзэн саатсан

Лүванзалбын сахиус овоо

Түйтгэр барчдыг арилгах

Төвд хэлний “Ум банчим сухаа” овоо

Мөнх тэнгэрийн өнгө

Чулуунд нь шингэсэн болохоор

Мөргөж барьдаг хадаг нь хүртэл

Хөх өнгөтэй байдаг юм

Монгол хүний сүжиг

Зулд нь ассан болохоор

Мөнхөлж өргөдөг цай нь хүртэл

Цагаан өнгөтэй байдаг юм

Орой дээр нь бялбадаг алтан суварга нь атал

Онгон тэнгэртээ залбирдаг болохоор

Ард зон нь хэзээд амгалан жаргадаг юм

Хавь төсөр нь ургадаг торог модод, борог өвс нь атал

Хан байгальдаа даатгадаг болохоор

Халуун туурайт нь ашид өнөр өсдөг юм

Есөн өнгийн лүнжид

Эсэрваа дээр нь намирч

Есөн тэнгэрийн бурхад энд ном уншдаг гэл үү

Арван өнгийн тарчиг

Агаар тэнгэрт нь дэлгэрч

Арван зүгийн арш энд амгалан саатдаг гэв үү

“Хар нүдэн зуу” дээр сунайдаг

Хайр хайрын цагаан овоо

Хайр хайрын зуу дээр ханиадаг

Хиад Боржгин Чингис овоо

Он жилийг хивж хэвтэх

Овог ёсны монгол овоо

Удам хүйг залгаж үргэлжлүүлэх

Угсаа туульсын монголжин овоо

Хан Бэйсийн язгуур овоо

Хамбын сүмийн сахиусан овоо

Гүнжав овоо

Гүн ухааны миний овоо

 

 

2018.12.10

 

Хайг: Өвөр Монголын Тунляо хотын Баянманх сургууль

Зохиогч: С.Өндөрлөг
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл