“Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг бямба гаригт Чингисийн талбайд тоглоно
2016-06-30 14:33
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид ирэх долоодугаар сарын 02-ны өдөр буюу бямба гаригт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна.
Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм.
Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын кассаар худалдах юм.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
