solongonews
Ван И Ирландын Гадаад хэрэг батлан ​​хамгаалахын сайд Ковинитэй хэлэлцээ хийв
2021-05-31 20:50
Ван И Ирландын Гадаад хэрэг, батлан ​​хамгаалахын сайд Ковинитэй хэлэлцээ хийв

Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 30-ны өдөр Гүйян хотод Ирландын гадаад хэрэг, батлан ​​хамгаалахын сайд Ковинитэй хэлэлцээ хийв. Ван И илэрхийлэхдээ "Хятад, Ирландын харилцаа нь үргэлж эрүүл тогтвортой хөгжлийг хадгалсаар ирсэн бөгөөд тасралтгүй боловсорч байна. Хоёр тал өөрсдийн давуу талаа ашиглан тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн гинжин хэлхээний саадгүй, тогтвортой  байдлыг хадгалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад туслах ёстой. Хятад улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Ирландын онцгой үүрэг, нөлөөг үнэлдэг. Ирланд бол Европын Холбооны тогтвортой хүч, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Ирланд улс идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Ковинни илэрхийлэхдээ "Ирланд бол ЕХ дахь Хятадын үнэнч шударга найз бөгөөд найдвартай түнш байхад бэлэн байна, мөн ЕХ, Хятадын харилцааг улам сайжруулж, хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл