solongonews
80 настай буурлын ядуурлаас гарсан түүх
2018-10-24 16:26
ӨМӨЗО-ы Хорчин баруун гаран өмнөд хошууны Хорчин суурингийн Юаньшинь тосгонд 80 настай Чи Фэнчин буурай оршин суудаг. Түүнд маш олон үлгэр түүх бий. Хүмүүс эрхий гарган магтдаг.

Чи Фэнчин хар багаасаа амьдрал ядуу буурай байв. Нөхөр нь ч эрт түүнийг орхин бурхан болж, үр хүүхдээ хүний зэрэгт хүргэх, амьдралаа өөд нь татах бүх ажил Чи Фэньчиний мөрөн дээр буусан байлаа. Амьдралын хатуу давааг туулсаар нэг мэдэхэд хоёр алаг үр нь өсч, эрийн зэрэгт хүрч айл гэр босгож аз жаргалаар дүүрэн амьдарсан байна. Гэтэл амьдрал түүгээр хатуу тогложээ. Хоёр хүү нь ар араасаа ээжийгээ орхин аавынхаа хойноос явж, Чи Фэнчин бэрийн хамт үлдлээ.

Ядуурлаас гаргах ажил эхэлж, Чи Фэнчин буурлыг ядуур өрхийн тоонд оруулан амьдралд нь тус дэм хүргэхээр боллоо. Гэтэл Чи Фэнчин гар нухлан зөвхөн засгийн газрын дэмжлэгийг харж суулгүй өөрийгөө дайчлан амьдралаа өөд татахаар хүнсний ногооны үр аван тариа тарихын хажуугаар дэгдээхий тэжээжээ. Тарианы үр болон дэгдээхийг нь тус тосгоны нэгдүгээр дарга Жанхуа бэлэглэсэн байна. Тэрээр Жанхуа:

- 10 галууг намар худалдахад 1500 юань олно. Эрдэнэ шишээ худалдахад 11250 юанийн орлого олно. Дээр нь засгийн газраас энэ жил 12750 юанийн дэмжлэг үзүүлнэ гэж ярив.

Олон түмний халуун сэтгэлийг хүлээж авсан Чи Фэнчин буурал ч тариагаа нямбай арчилж, эрдэнэ шиш тарьдаг байснаа хаш, буурцаг, өргөст хэмх зэрэг олон төрлийн хүнсний ногоо тарьж, элбэг хураалт авсан байна. Чи Фэнчин:

- Засгаас бидний амьдралыг их дэмжиж байна. Маш их баярлаж байгаа. Би ч сайн хөдөлмөрлөж амьдралаа өөд нь татна гэж байлаа.

Чи Фэнчин буурал 80 хүрсэн ч тасралгүй хөдөлмөрлөж айл аймагтаа жишээ болж явна.

 

Зохиогч: ХЭШИГБУЯН
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл