11-р сарын 08-ны өдрийн байдлаар, Хятадын олон улсын импортын 3-р экспогийн эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн хэсэгт Дотери лангуу нь зөөлөн анхилам сайхан үнэрээрээ олон жуулчдыг татаж байлаа.
АНУ-ын энэхүү эфирийн тосны компани нь Хятадын олон улсын импортын 3 удаагийн экспод гурван жил дараалан оролцсон байна. Мэдээгээр, Дотери мөн Хятадын Олон улсын 4-р Импортын Экспод оролцох болно.

Анх удаа үзэсгэлэн гаргахдаа Дотеригийн лангуу ердөө 9 кавдрат метр байсан бөгөөд 80 гаруй эфирийн тос байрлуулж байв. Хятадын олон улсын импортын экспогийн нөлөө ба өөрсдийн хичээл зүтгэлийн сайнаар Дотери нь Шанхай, Шэньжэнь, Ханжөү зэрэг газруудад үйлдвэр, эфирийн тосны дэлгүүлрийг дараалан нээжээ.

Энэхүү удаагийн Экспо дээр Дотеригийн лангууны талбай 150 хавтгай дөрвөлжин метр хүрч, 200 гаруй төрлийн эфирийн тосыг дэлгэв. Мөн үзэсгэлэнгийн үеэр анхны шинэ бүтээгдэхүүн болох "Хай шан шюнь мэн буюу Далайд мөрөөдлаа хайх" үнэрт эмчилгээний холимог тосоо сурталчлан борлуулсан байна. Хятадын түүхий эдийг ашигласан энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Дотеригийн импортын экспо болон Хятадын зах зээлд хандах хүлээлтийг харуулж байгаа юм.

