Олон Улсын Валютын Сан (ОУВС) 01-р сарын 30-нд “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-г шинэчлэн гаргаж, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлого болон бусад хүчин зүйлсийг оновчтой болгож тохируулснаар Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг сайжруулна гэж үзэж, энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мэдэгдэхүйц өсгөж, 5.2 хувьд хүргэсэн байна.
Сайн үндэс суурь болон макро бодлогын үр дүнтэй хариу арга хэмжээний ачаар Хятад улсын эдийн засаг цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож тохируулсны дараа илүү хурдан сэргэнэ гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Энэ нь дэлхийн эдийн засагт тулгарч буй олон бэрхшээлийг хөнгөвчлөх, дэлхийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлэхэд туслах юм.
