solongonews
Хайнаньд 59 улсын иргэд визгүйгээр зорчиж болно гэж мэдэгдлээ
2018-04-19 11:19
Цагдаагийн газрынхан 04-р сарын 18-ний өдөр Хэвлэлийн бага хурал хуралдуулж дараах мэдэгдлийг хийлээ.

  Хурлаар Хятад улсын Цагаач иргэдийн товчооноос Төрийн зөвлөлийн хорооны зөвшөөрөлтэй мэдэгдэлд:

Хайнан муж 2018 оны 05 сарын 01-нээс эхлэн 59 улсын иргэнийг визгүйгээр хил дамнан аялал жуулчлал хийх зөвшөөрлийн бодлого хэрэгжүүлнэ. Визгүйгээр улсын хилд байх хугацаа нь 30 өдөр. Үүгээр Хайнань мужийн өөрчлөлт нээлтийг тал бүрээр гүнзгийрүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Визгүй зорчих улс оронд: ОХУ, Швед, Испани, Бельги, Чех, Эстони, Грек, Унгар, Исланд, Латви, Литва, Люксембург, Мальта, Польш, Герман, Норвеги, Украйн, Итали, Португал, Словак, Словени, Ирланд, Кипр, Болгар, Румын, Серби, Хорват, Босни ба Герцеговина, Монтенегро, Македони, Албани, Канад, Бразил, Мексик, Аргентин, Чили, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Малайз , Тайланд, Казахстан, Филиппин, Индонези, Бруней, АНЭУ, Катар, Монако, Беларусь зэрэг улсууд багтжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл