solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 1300 цуваа Эрээн боомтоор нэвтрэв
2020-08-23 20:32
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 1300 цуваа Эрээн боомтоор нэвтрэв.

Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ӨМӨЗО-ы Эрээн хотын Шалган нэвтрүүлэх төвөөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 135962 чингэлэг тээсэн 1352 цуваа 1.31 тонн ачаа зөөвөрлөн нэвтэрсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 хоногоор түрүүлэн галт тэрэгний 1300 цувааг нэвтрүүлсэн явдал болно.

Мянган оны эртний улаа өртөө нь орчин үеийн худалдааны хот болов. Эрээн хот нь эртнээс Хятадын хойд нутгийн чухал худалдааны зам байж, "Цайны зам", "Хойд нутгийн торгоны зам" хэмээн нэрлэгддэг болсон.

Хятад, Монголын хамгийн том авто замын боомтын хувьд "Бүс ба зам" төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, Торгоны замын бүтээн байгуулалтыг Оросын Евро-Азийн төмөр зам, Монгол Улсын "Талын зам" санаачилгатай амжилттай холбосноор Эрээн хот нь "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын чухал цэг болж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний төв хэсгийн цорын ганц хилээр нэвтрэх боомт болж, дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс, ОХУ болон Европын орнуудад хүргэдэг чухал гарц болсон юм.

Одоогийн байдлаар Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 41 ээлжийн галт тэрэг зорчиж, дотооддоо Хэнань, Сычуань, Фүжянь, Гуандүн, Шанхай зэрэг 27 муж хотын 38 хотоор дамжин өнгөрч байгаа бол хилийн чанадад Германы Хамбург хот, Польшийн Варшав, ОХУ-ын Москва зэрэг 10 гаруй орны олон хотод ачаа тээвэр хүргэж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл