solongonews
11 дүгээр сарын 07-ны өдрийн 24:00 цагийн байдлаар Өвөр Монголд 94 тохиолдол бүртгэгдээд байна.
2021-11-08 19:23
11 дүгээр сарын 7-ны өдрийн 24:00 цагийн байдлаар Өвөр Монголд 94 тохиолдол бүртгэгдээд байна.

   ӨМӨЗО-д 11-р сарын 7-ны өдрийн 0-24 цагийн хооронд шинэ сэжигтэй тохиолдол, шинж тэмдэггүй халдвар бүртгэгдээгүй байна.

Хилийн заагаас орж ирсэн хүнээс нэг тохиолдол нэмэгдэв (Нийслэл Бээжингийн нисэх буудлаас Хөххот Байта буюу Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд буусан). Орон нутгийн нэг шинэ тохиолдол (Шилийнгол аймгийн Эрээн хот) батлагдсан байна,

     Батлагдсан 24 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан байна. Тэдгээр нь Хөххотын Шиньчэн дүүрэгт 1 тохиолдол, Шилийнгол аймгийн Эрээн хотод 2, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 21 тохиолдол болно.         

Орон нутагт шинээр батлагдсан тохиолдлын дэлгэрэнгүй мэдээлэл дараах байдалтай байна:

        Тохиолдол 1: Эрээнхот хотын холбогдох хүмүүст зориулсан өдөр тутмын нуклейн хүчлийн шинжилгээнд эерэг гарсан бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээнд ч эерэг гарсан байна. Эмчилгээнии шинжээчдийн багийн оношилгоогоор “Ковид-19”-ийн шинэ тохиолдлоор батлагдсан байна.

Одоогоор тус өвчтөнийг зориулалтын эмнэлэгт шилжүүлж,  тусгаарлан эмчилж буй бөгөөд эпидемиологийн судалгаа, мөрдөн байцаалтын ажиллагаа зэрэг явагдаж байна.

      11-р сарын 07-ны өдрийн 24:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д одоогийн байдлаар хилийн цаанаас орж ирж батлагдсан тохиолдол 7, орон нутгийн 94 тохиолдол (Шилийнгол аймгийн Эрээн хотод 9, Ордос хотын Эзэнхороо хошуунд 1, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 84) байна. Тэднийг бүгдийг нь зориулалтын эмнэлгүүдэд тусгаарлан эмчилж буй. Тэдэнтэй ойр харилцсан бүх хүмүүсийг эмнэлгийн хяналтанд байлгахын тулд зориулалтын газарт хорио цээрийн дэглэм сахиулж байна. Үүгээр халдварын тархалтаас урьдчилан сэргийлж буй.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл