solongonews
Хятадаас “Бүс ба зам” дагуух орнуудын хөрөнгө оруулалт нэмэгдэв
2021-03-19 15:50
Хятадаас “Бүс ба зам” дагуух орнуудын хөрөнгө оруулалт нэмэгдэв.

Энэ оны 01-ээс 02-р сард Хятадаас гадаадын банк бус салбарт оруулсан шууд хөрөнгө оруулалт 99 тэрбум 380 сая юань буюу 15 тэрбум 360 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.9 хувиар буурав. Мөн өдөр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн Бээжин хотноо хэлэхдээ: Үүний дотор “Бүс ба зам” дагуух орнуудад оруулж буй хөрөнгө үргэлжлэн нэмэгдсэн гэжээ.

Тэрээр мөн “01-ээс 02-р сард Хятадаас "Бүс ба зам" дагуух орнуудын банк бус салбарт оруулсан шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум 50 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 12.1 хувиар нэмэгдэж, адил хугацаан дахь ерөнхий хэмжээний 19.9 хувийг эзэлж, өнгөрсөн жилээс 2.4 нэгжээр дээшилсэн байна. Зам дагуух орнуудад бий болгосон орлого 10 тэрбум 490 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувиар нэмэгдэж, адил хугацаан дахь ерөнхий хэмжээний 57.5 хувийг эзэлсэн” гэжээ.

Гао Фэн танилцуулахдаа: 01-ээс 02-р сард гадаад дахь үйлдвэрийн салбар, мэдээлэл дамжуулах салбарт оруулсан хөрөнгө оруулалт нэлээд ихээр нэмэгдэж, орон нутгийн аж ахуйн нэгжээс гадаадад оруулсан хөрөнгө оруулалт өсөлтөө хэвээр хадгалсан байна. Гадаадын гэрээт төслүүд дэд бүтцийн салбарт төвлөрч, хөгжлийн хэлбэрийн сайжралт түргэссэн гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл