БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хятадын харьяатын явдлын албаны эрхлэгч Чю Юаньпин 3 дугаар сарын 3-ны өдөр хэлэхдээ: - Хятадын харьяат болон Хятадуудын “Нэг бүс нэг зам”-д үзүүлэх үйл хэргийг маш сайн харуулахыг хичээнэ гэжээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хятадын харьяатын явдлын албаны эрхлэгч Чю Юаньпин
Тэрээр мөн: - “Нэг бүс нэг зам” дагуух улс орноор 40 сая Хятадын харьяат ба Хятадууд амьдарч байна. Тэд бол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал гүүр ба холбоос юм. Дараагийн алхамд “Нэг бүс нэг зам” дагуух Хятадын худалдаачдын хамтын ажиллагааны сүлжээг бүтээн байгуулах зэрэг ажлаар дамжиж тэдний үзүүлж чадахуйц үйл хэргийг маш сайн харуулах болно гэжээ.
Чю Юаньпин эрхлэгч ирээдүйн ажлын төлөвлөгөөнүүдийн тухай ярихдаа: - “Нэг бүс нэг зам”-ын дагуух хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны холбоо болон үлгэр жишээ суурингийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. “Нэг бүс нэг зам”-ын дагуух Хятадын худалдаачдын нөөц болон аж үйлдвэрийн дата сан, мэдээллийн тавцанг байгуулна. “Нэг бүс нэг зам”-д хандуулсан хөрөнгө оруулагчдыг татах тавцанг ашиглаж, Хятадын худалдаачдын гол төслийг хэрэгжүүлэхийг дэмжинэ. Хоёр хэлтэй мэргэжилтэн хүмүүжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам”-ын дагуух Хятад хэлний хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулна гэжээ.
