Жирэмснээс хамгаалах арга сонгоход юу анхаарах вэ?
2015-12-28 18:21
Тухайлбал, суулгацыг суулгахад зарим эмэгтэйд сарын тэмдэг нь огт ирэхээ болих сөрөг талтай байдаг бол заримд нь ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.
Жирэмснээс хамгаалах арга сонгохын өмнө заавал эмчийн зөвлөгөө авах нь хамгийн чухал байдаг. Өөрөө дур мэдэн ерөндөг тавиулах, суулгац суулгуулах, эм уух нь хүн хүний биеийн онцлогоос шалтгаалан давуу болон сөрөг талтай байдгийг мартаж болохгүй.
Тухайлбал, суулгацыг суулгахад зарим эмэгтэйд сарын тэмдэг нь огт ирэхээ болих сөрөг талтай байдаг бол заримд нь ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.
Мөн ерөндөг тавиулахад зарим эмэгтэйд ерөндөг байрнаасаа хөдөлснөөс үрэвсэл өгөх зэрэг аюул бий.
Гэтэл эмийг хэрэглэхэд таарах хүн, таарахгүй хүн гэж бас бий. Олон эмэгтэй эм уухаар сонгосон ч уух цагаа мартсанаас олон сөрөг үр дагавартай учирдаг байна.
Тиймээс жирэмснээс хамгаалах аргуудын давуу болон сөрөг талыг мэргэжлийн эмчээс нарийн асууж лавлаж байж хэрэглээрэй.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
