
Хятадын урлагийн XII наадмын хаалтын ёслол, Хятадын XVI удаагийн Вэньхуа шагнал гардуулах ёслол 06-р сарын 02-нд Шанхайн театрт зохиогдлоо. "Мөнхийн долгион", "Тал нутгийн эгч дүүс" бүжгийн жүжиг зэрэг 10 бүтээл Вэньхуа шагнал хүртэж, Вань Шяохүй нарын 10 уран бүтээлч Вэньхуа шагналт шилдэг жүжигчнээр шалгарсан байна.
Хятадын нэр хүнд бүхий үндэсний зэрэглэлийн соёл урлагийн наадмын хувьд Хятадын урлагийн XII наадам сүүлийн жилүүдийн Хятадын соёл урлагийн бүтээлийн ололт амжилт, соёл урлагийн ажилтны ур чадварыг бүрэн харууллаа. Наадмын үеэр орон нутгийн урлагийн 51 бүтээл Шанхай хотод үзэгчидтэй золгож, үүний 38 нь Хятадын тайзны уран бүтээлийн Засгийн газрын дээд шагнал болох Вэньхуа шагналд нэр дэвшин, эцсийн шалгаруулалтаар "Мөнхийн долгион", "Тал нутгийн эгч дүүс" зэрэг 10 бүтээл Вэньхуа шагнал хүртлээ.
Эх сурвалжын мэдээлснээр Хятадын урлагийн XIII наадмыг 2022 онд Бээжин, Тяньжинь, Хэбэй муж хамтран зохион байгуулах юм байна.




