ӨМӨЗО-ы Улаанцав хотод болж буй 14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх усан сэлэлтийн шигшээ тэмцээний 18 төрлийн тэмцээн 08-р сарын 25-ны өдөр Улаанцав хотын усан спортын төвд болсон бол энэ удаагийн спортын наадмын хүрээн дэх усан сэлэлтийн төрлийн тэмцээн ийнхүү өндөрлөж байгаа аж.

Бугат хотын багийн тамирчин Хао Нань эрэгтэй Б төрлийн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1 минут 14 секундийн амжилтаар тэргүүн байранд орсон бөгөөд Өвөр Монголын хэмжээний рекордыг шинэчилсэн нь өнөөдрийн тэмцээний онцлог болж байлаа.

Бугат хотын багийн тамирчин Хао Нань энэ удаад мөн 50 метр, 100 метрийн араар даллах сэлэлт, 200 метрийн холимог сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд тус тус алтан медаль хүртсэн бөгөөд 50 метр, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд рекордыг шинэчилсэн байна.

14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх усан сэлэлтийн төрлийн тэмцээнүүд 08-р сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд болж, 11 аймаг хотоос хүрэлцэн ирсэн нийт 221 тамирчин оролцож, 24 алтан медалийн эзэн тодорчээ.

Бугат хотын багийн тамирчин Хао Нань хэлэхдээ:
- Энэ удаагийн тэмцээнд маш амжилттай оролцлоо. Тэмцээнээс өмнө шаргуу бэлтгэсний үр дүн хэмээн ойлгож байна. Дасгалжуулагч болон гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэжээ.
