Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Малайзын Гадаад хэргийн сайд Хишамуддинтай 04 дүгээр сарын 01-ний өдөр Фүжянь мужийн Нанпин хотод уулзсан байна.
Уулзалтын үеэр Ван И:
- Хятад улс Малайзтай хамтдаа "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, тахлын хугацаанд хоёр орны ард түмэнд илүү бодит үр өгөөжийг авчран, Зүүн Азийн хамтын ажиллагааны чиг хандлагыг хамтдаа хамгаалж, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Хишамуддин:
- “Бүс ба зам”-ын өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалт нь Малайз, Хятадын харилцааг шинэ шатанд ахиулж байна. Бүс нутгийн орнуудыг хуваах гэсэн гадны хүчний оролдлогууд амжилтад хүрэхгүй юм гэж хэлэв.
Хоёр тал "БНХАУ-ын Засгийн газар болон Малайз улсын Засгийн газар хооронд цар тахлын дараах үеийн хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятад, Малайзын хамтын ажиллагааны дээд түвшний хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг" -т гарын үсэг зурсан байна.
