9-нд, Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян нар Хятадад төрийн айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтай тус тус уулзсан байна.
Ли Кэчян: Хятад улс үргэлжлэн өөрчлөлтөө гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөх бөгөөд зах зээлийг улам чөлөөтэй байлгах болно. Энэ нь Францыг оролцуулсан дэлхийн улс орнуудад илүү олон хамтын ажиллагааны боломж хангана гэдэгт найдаж байна. Францын тал Хятад дахь хөрөнгө оруулалтаа өргөтгөж, чанар сайтай бүтээгдэхүүнээ экспортлохыг сайшааж байгаа бөгөөд дээд технологийн бүтээгдэхүүнээ Хятадад чөлөөтэй экспортлохыг Францын талаас хүсэж байна гэжээ.
Жан Дэжян Макронтай уулзах үе, БХАТИХ Францын Парламенттай урт хугацаанд сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа байсаар ирсэн юм. Дараачийн шатанд хоёр талын үүрэг бол хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хууль тогтоох байгууллагын солилцоог бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүсийн хэлхээ холбоонд хуулийн болон бодлогын дэмжлэг үзүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулахын тулд илүү их хувь нэмэр оруулах явдал юм гэж онцолжээ.
Макрон: Франц Хятадын харилцааны ач холбогдол хоёр талын цар хүрээнээс хол давсан. Хятадын талтай урт хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлэх үндэс дээр, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид төлөвлөх шаардлагатай юм гэжээ.
