Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллын гурав дахь удаагийн аялал өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдөр Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингаас баруун урд 15 километрт байрлах Монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, уламжлан хадгалж буй "Мөрөөдлийн бууц" хүүхдийн зусланд өндөрлөлөө. Энэхүү зуслан Зүүн Үзэмчин хошуундаа анхдагч хүүхдийн зуслан бөгөөд монгол ахуй соёлыг хүүхэд, багачуудад өвлүүлэн үлдээх үүднээс онолын мэдлэг дээр үндэслэж бодит амьдралтай ойртуулан монгол гэрт амьдарч, монгол амьдралд өөрийн биеэр оролцож байлаа.
Д
Чадварлаг багш нар тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу зусланд амарч буй хүүхдүүддээ сургалт явуулж, монгол соёлоо уламжлан өвлүүлж байв.

Монгол соёл минь үеэс үед уламжлагдан өвлөгдөх болтугай гэсэн сайхан ерөөлөөр Солонго аяллаа өндөрлүүлж байна.
