
Эзэн богд Чингис хааны алдар гавьяаг мандуулж, үндэстний түүх соёлоо өвлөн залгамжлах зорилгоор Ордос хотын Үүшин хошууны Монгол үндэстний туршилтын бага сургууль нь 04-р сарын 16-ны өдөр эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойг дурсан тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулав. Тус сургууль нь “Дэлгэр соёл дээдлэх өв” сэдвээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулаад долоо дахь жилээ угтаж байна.
Энэ жилийн үйл ажиллагаа нь Эзэн сан унших, “Монгол хаадын хэлхээ” тусгай танилцуулга хийх, Чингис хааны билэг сургаалыг унших, Чингис хааны үйл хэрэг түүхэн гавьяа зүтгэлийг харуулсан кино үзэх, монгол түүхийн ном унших зэрэг олон төрлийн агуулгаар явагдсан байна.









