Орон нутгийн цагаар 04-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 23-р хурлыг онлайнаар зохион байгуулав. Уулзалтад Төв Азийн орнуудын Төрийн тэргүүн нар оролцсон бөгөөд илтгэл тавьсан байна.
ШХАБ 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, хүн ам ихтэй, нөлөө бүхий, эрх мэдэл бүхий бүс нутгийн байгууллага болон өргөжсөөр байгааг Казахстаны Ерөнхийлөгч Токайев онцоллоо.
Мөн тэрээр "ШХАБ нь улс төрийн хүчтэй нөлөө, эдийн засгийн асар том боломжуудтай бөгөөд энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Өнөөгийн байдлаар олон улсын сорилт, заналхийлэл улам бүр ээдрээтэй болж, олон улсын байдал аажмаар доройтож, бүс нутгийн мөргөлдөөн, хямрал улам ширүүссээр байна. Дэлхий нийтийн дэг журамд өөрчлөлт орсон нөхцөлд гишүүн орнууд НҮБ-ын төв зохицуулах үүрэгт хатуу найдаж, улс орнуудын дунд эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар илүү ардчилсан олон талт дэлхийн дэг журмыг бий болгох ёстой" гэжээ.
Токайев илтгэлдээ "Афганистаны хямралд онцгой анхаарал хандуулах ёстой. Алмат хотод Төв Ази, Афганистанд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын бүс нутгийн төвийг байгуулах санаачилгад илүү анхаарал хандуулах хэрэгтэй" гэжээ.
Үүний зэрэгцээ "Токаев гишүүн орнуудын эдийн засаг, худалдааны харилцааны цар хүрээг өргөтгөхийг чухал сэдэв хэмээн жагсаажээ. Улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн чадавхыг нэмэгдүүлэх, зах зээлийн хэмжээг өргөжүүлэх, эдийн засгийн нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих нь бүх талын хөгжлийн нэн тэргүүний зорилт. Гишүүн орнуудын дунд харилцан худалдааг үргэлжлүүлэн дэмжих, худалдааны саад тотгорыг арилгах, хамтарсан компани байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ талаар бүх талууд тоон технологийг хөгжүүлэх,эрчим хүчний шинэ эх үүсвэрт шилжихэд хүрэх нэгдмэл арга хэмжээ авах ёстой" гэв.
Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёев хэлсэн үгэндээ "ШХАБ-ын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг гишүүн орнууддаа уриалаа. Мөн ШХАБ-ын хөгжил нь олон улсын дэг журмыг сайжруулах, бүс нутгийн болон дэлхийн хөгжлийг дэмжих, гишүүн орнуудын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин мөн. Харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвлөлдөх, нийтлэг хөгжлийн төлөө тэмүүлэх үндсэн зарчмууд нь гишүүн орнуудын үндсэн ашиг сонирхолд нийцэж, бүх талын дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ нь байгууллагын хөгжил, дэвшилд түлхэц болдог" гэжээ.
Гишүүн орнууд аж үйлдвэр, инновацын хөгжилд хүчтэй байр суурь эзлэхийн зэрэгцээ эрчим хүч, хөдөө аж ахуйн баялаг ихтэй байгааг Мирзиёев тэмдэглэв. Тэрээр бүх талын ногоон технологийг нэвтрүүлэх, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, бүс нутгийн байгаль орчны хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг санал болгосон байна.
Тажикийн ерөнхийлөгч Рахмон хэлэхдээ "ШХАБ нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг улам илүү татах болж байгаа нь соёл иргэншил харилцаа солилцооны загвар болсныг нотолж байна" гэжээ.
Киргизийн ерөнхийлөгч Запаров хэлэхдээ "ШХАБ-ын цар хүрээ улам бүр өргөжин тэлсээр байгаа нь ШХАБ нь улам олон улс орон хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Ялангуяа өнөөгийн олон улсын аюулгүй байдлын нарийн төвөгтэй нөхцөл байдалд энэ нь маш чухал явдал бодох юм" гэжээ.
ШХАБ нь олон улсын харилцааны загвар болсон гэж Запаров үзэж байна. Энэ нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, эрчим хүч, түүнчлэн хүмүүнлэг, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талын идэвхтэй оролцоход тусалдаг гэсэн байна.
