solongonews
Брендийн барааг хэрхэн ялгаж сурах вэ?
2015-12-28 18:21
Хуурамчаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд одоо үед маш их ашиг олж байна. Тиймээс маш их мөнгөөр үнэтэй брендийн хувцас авлаа гэж бодоход жинхэнэ үгүйд нь бүрэн итгэхэд бэрх юм.
 Сайн чанарын бүтээгдэхүүнийг ялгаж сурахын тулд маш анхааралтай байх ёстой. Таныг хуурамч бүтээгдэхүүнийг ялгахад хэд хэдэн энгийн дүрэм байдаг бөгөөд энэ нь таны эрсдэлийг бууруулахад туслах болно.
 
Нэн түрүүнд бүтээгдэхүүний гаднах байдлыг сайн анхаарах хэрэгтэй. Алдартай компаниуд зөвхөн өндөр чанарын даавуу, утас хэрэглэдэг. Мөн оёсон мөрүүд тэгш, элдэв янзын алдаагүй байх ба даавуунд оёогүй хэсэг гэж байх ёсгүй.
 
Мөн дэлгүүрийн тавилгад анхаарал хандуул. Хуурамч барааны дэлгүүрүүд тавилгадаа анхаардаггүй.
 
Брендийн бүтээгдэхүүнүүд маш ховор тохиолдолд өөрийн логогоо нүдэнд харагдахаар байрлуулдаг. Жишээ нь Louis Vuitton компани өөрийн зарим төрлийн бүтээгдэхүүний гадургуу дээр бүхлээр логогоо тавьсан байдаг. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол. 
 
Тус үйлдвэрлэгч компаний дэлгүүрт очно уу. Нэрийн барааны дэлгүүрт та хуурамч бараа худалдаж авна гэдэг бараг байхгүй зүйл. Хэрвээ та үнэхээр үнэмшихгүй байвал тус дэлгүүрийн сертификатыг нэх. Хэрвээ хайгаад олохгүй байна гэх мэт шалтаг тоочиж байвал асуудалтай л гэсэн үг.

 

 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл