Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай.

1. Халуун шүршүүрт орохоос зайлсхий
Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг.

2. Сүү болон зөгийн бал
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:
1 цайны халбага зөгийн бал
1 цайны халбага нимбэгний шүүсийг хооронд нь хольж, маск бэлтгээд 15 минут тавьсны дараа нүүрээ бүлээн усаар угаана. Тус маскыг өглөө тавихад илүү тохиромжтой.

3. Овъёостой баннд орох
Овъёостой халуун бүлээн ваннд орсноор таны арьс чийглэг байдлаа удаан хугацаанд хадгалж, булбарай зөөлөн болох боломжтой. Холигчинд хийж буталсан 1-2 аяга хуурай овъёосыг ваннтай усандаа хийж орно. Үйлчилгээг нэмэгдүүлэхийг хүсвэл 2-3 стакан сүү нэмж өгөөрэй. 7 хоногт 2 удаа 15 минутын хугацаанд орсноор таны арьс зөөлөн, чийглэг болсныг анзаарах болно.

4. Нүүрээ угаах бүртээ чийгшүүл
Нүүрээ цэвэрлэх, будгаа арилгах, нүүрээ угаах, будахын өмнө зэрэг үйлдэл бүртээ чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Ингэснээр таны арьс хуурайших нь багасаж, будаг ч сайн шингэж, тогтох болно. Чийгшил нь багассан арьс хуурайшин барзайж, улмаар загатнан, цаашлаад батга гарах нөхцөл болдог.

5. Гуужуулах
Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс арьсны нүх сүв бөглөрч, бохирдол үүсэн, чийг тосны тэнцвэр алдагддаг байна. Үүнээс үүдээд батга гарах, будаг шингэхгүй байх зэрэг асуудлууд үүсдэг юм шүү дээ.

