
Өнгөрсөн даваа гараг буюу 07-р сарын 02-ны өдөр болсон “Бүс ба зам”-ын Хуулийн хамтын ажиллагааны тухай олон улсын форумд оролцсон Сербийн Хууль зүйн сайд Найра Кубрович илэрхийлэхдээ: - Серби “Бүс ба зам” санаачилгыг идэвхтэй дэмжин оролцож буй, мөн энэ хүрээнд Хятадтай хууль эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх болно гэжээ.
Мөн тэрээр хэлэхдээ, “Бүс ба зам” хамтын ажиллагааны даяаршил нь хуулийн зүйн зохицуулалтын хөгжлийг ахиулан, талуудын соёл зөрөөг харгалзаж, улс хоорондын харилцан хүндэтгэлийг нэмэгдүүлэх болно. Хамгийн чухал нь нэгэн хууль зүйн хүрээг байгуулан, энэ хүрээг Хятад, Серби хоёр улс хүлээн зөвшөөрөхөөр үл баран “Бүс ба зам” санаачилгад холбогдох улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэжээ.

Найра Кубрович дахин илэрхийлэхдээ, Хятад-Төв ба Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нэгэнт “Бүс ба зам” хамтын ажиллагааны чухал хэсэг болсон, хоёр улс тус байгууламжийн олон салбарын хамтын ажиллагаа хурдтай эрчимжиж, Хятад-Сербийн эдийн засгийн хамтын ажиллагаа сайн хөгжиж байна гэжээ.
“Бүс ба зам” Хууль зүйн хамтын ажиллагааны олон улсын форум 07-р сарын 02-ны өдөр Бээжин хотод нээгдэж, “Бүс ба зам” дагуух 40 гаруй улс болон олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцсон. Мөн үер “Бүс ба зам” үзэл баримтлал болон олон улсын хуулийн зүйн эргэн тойронд “Бүс ба зам” санаачилга болон олон улсын маргаантай асуудал зэрэг сэдвээр нарийн ярилцсан байна.
