Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо 07-р сарын 19-нд Францын ерөнхийлөгчийн Гадаад хэргийн зөвлөх Эммануэл Боннетэй Хятад, Францын стратегийн хэлэлцүүлгийн ахлагч нарын зөвшилцөл хийв.

Сайд Ван И:
- Хятад, Франц бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хэрэг эхлэх орон, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал үүрэгтэй, бие даасан гадаад харилцааны уламжлалтай орнууд юм. Өнөөгийн тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл ихтэй олон улсын нөхцөл байдалд Хятад, Франц улс олон талт үзлийг хамгаалах, ганц талт үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдааг хамгаалан, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх, НҮБ-аар төв болгосон олон улсын системийг хамгаалах, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын эмх дэглэмийг хамгаалахыг санаачилж байна. Хоёр тал стратегийн ойлголцол, харилцаагаа илүү эрчимжүүлэн, олон улсын нийгэмлэгтэй хамт олон төрлийн дэлхийн чанартай сорилтуудыг даван туулах хэрэгтэй гэсэн байна.
Эммануэл Бонне:
- Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, олон улсын дүрэм журмыг хамгаалан сайжруулах шаардлагатай байна. Франц, Хятад улс хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эрч хүчтэй олон талт үзлийг дэмжиж, талуудын хамтын эрх ашгийг хамгаалах нь Франц, Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орон болсны хариуцлага юм. Францын тал Хятадын талтай өндөр түвшний харилцаагаа эрчимжүүлэн, найрсаг харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хэлэлцээгээр зөрчлүүдээ сайтар шийдвэрлэнэ. Францын тал Шанхайн олон улсын импортын II экспод идэвхтэй оролцож, Хятадын талын санаачилсан "Биологийн олон янз байдлын тухай Конвенц"-ийн XV хурлыг дэмжиж, хоёр орны иргэний хэрэглээний цөмийн эрчим хүч, хүмүүнлэг, агаарын аялал зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болно. Хятад улсын аж ахуйн нэгжүүд Франц улсад хамтын ажиллагаа өрнүүлэхэд шударга, гадуурхахгүй орчин нөхцөл бүрдүүлж, Европ, Хятадын харилцааны хөгжилд идэвхтэй түлхэц өгөхөд Франц бэлэн байна гэж хэллээ.
