Энэ бол Хятадын ард түмний яруу алдар. Энэ бол ХКН-ын яруу алдар, мөн Хятадын үндэстнүүдийн яруу алдар юм.
- ХКН болон үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн чухал цаг мөчид бидний ядуурлын эсрэг тэмцэл бүрэн ялалт байгуулав. Бид хөдөө бүс нутгийн 98 сая 990 мянган хүнээ ядуурлаас ангижруулж, ядуу хоцронгуй 832 хошуу, шянь, 128000 тосгоныг бүгдийг нь ядуурлаас салгаж чадлаа. Ингэснээр бүс нутгийн нийт ядуурлыг арилгаж, туйлын ядуурлыг арилгах хүнд даалгаврыг гүйцэтгэж, ядуурлаас ангижрах ажил урьд өмнө байгаагүй түүхэн амжилтыг тогтоолоо гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2021 оны 02-р сарын 25-ны өдөр болсон Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хурал дээр зарласан байна.
Ядуурлаас ангижруулах ажил урьд өмнө байгаагүй түүхэн амжилтыг тогтоолоо
- Цэвэр ус Ханьюань нутгийг ундаллаа. Мөн бидэнд шинэ аж үйлдвэрийг бий болгож өглөө. Бид ядуу буурай амьдралаасаа чинээлэг амьдралтай боллоо гэж Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Шижи шяний Шинлүн суурингийн Шя Баози тосгоны ахмад Ма Иньшян ярьж байлаа.
Усны хомсдол нь Шижи нутгийн ядуурлын нэг шалтгаан болж байв. Ядуурлаас ангижруулах ажлыг тус нутагт эхлүүлснээс хойш Шижи шянь хөдөө тосгоны ундны усны төслийг хэрэгжүүлснээр усны хомсдлын асуудлыг шийдвэрлэсэн. Усны нөөц элбэг болсноор аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой болж, Шижи нутаг нь усан үзэм, хүйтэн зуушны ногоо гэх зэрэг онц гаралтыг тарьж ургуулсан. 2020 оны 11-р сард Шижи шянь ядуурлаас бүрмөсөн ангижирсан байна.
“Ядуурлаас ангижирч, баян чинээлэг амьдрах” нь Хятадын үндэстнүүдийн урт удаан хугацаанд мөрөөдсөөр ирсэн бөгөөд коммунистуудын анхны зорилго, зуун жилийн түүхэн замнал юм.
ХКН байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөөх анхны зорилго болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүлсээр ирсэн билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээ зогссоноор ядуурлаас ангижирч, амьдралын түвшингээ дээшлүүлэх бат бөх суурийг тавьсан. Өөрчлөлт нээлтээс хойш намаас ард түмнийг удирдаж, өргөн цар хүрээтэй, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ядуурлыг бууруулах, хөгжүүлэх ажлыг эхлүүлж, урьд өмнө хэзээ ч байгаагүй их амжилтад хүрч чадсан.
ХКН-ын XVIII их хурлын дараа Ши Жиньпин нөхрөөр төв болгосон намын төв хороо нь ядуурлыг бууруулах асуудлыг улс орны засаглалын чухал байр сууринд тавьж, чинээлэг нийгмийг бий болгохыг үндсэн үүрэг гэж үзэн ядуурлын эсрэг ард түмнийг удирдан зохион байгуулсан. Нам болон ард түмэн бүхий л саад бэрхшээлийг даван туулж, ядуурлын эсрэг тэмцлийн бүрэн ялалтыг байгууллаа. Мянган жилийн мөрөөдөл зуун жилийн тэмцлээр өнөөдөр биеллээ олсон гэж хэлж болно. Энэ бол Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон түүхэн амжилт бөгөөд дэлхийн ядуурлыг бууруулах түүхэн дэх Хятадын гайхамшиг юм.
Хөдөөгийн бүх ядуу иргэд ядуурлаас ангижирч, аз жаргал, хожих, аюулгүй байдлын мэдрэмж ихээхэн нэмэгдсэн.
- Ядуурлын эсрэг тэмцэл миний амьдралыг өөрчилсөн гэж Гүйжүө мужийн Ванмө шяний Лэюань суурингийн Нажянь тосгоны иргэн Хуан Шюйлян бидэнд хэлсэн юм. Тэрээр уулан тосгоноос сууринд нүүн шилжиж, хот сууринд ажил хийх болсондоо тун сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
Найман жилийн турш ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулсны дүнд ядуу буурай иргэд "Санаа зовох зүйлгүй, баталгаатай амьдралтай болох" практик бүрэн хэрэгжиж, ядуу буурай бүс нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого нь 2013 онд 6,079 юань байсан бол 2020 он гэхэд 12588 юань болж, жилийн дундаж өсөлт 11.6 хувьд хүрсэн байна.
Ядуу буурай бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин дээшилснээр ерөнхий байдалд түүхэн чухал өөрчлөлт гарчээ
“Диндүн, Диндүн”... Шаньши мужийн Жашүй шяний Шаолин суурингийн Жиньми тосгоны цахим худалдааны шууд нэвтрүүлгийн өрөөнд захиалга нэмэгдсээр. Өнөөдөр тосгон бүр 4G, зам, өргөн зурвас, буухиа дамжуулалттай холбогдсон байна. "Интернэт+" нь Жашүй тосгоны мөөгөнцрийг уулын гүнээс хотын иргэдэд танилцуулах боломж олгож, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
Өдгөө ядуу буурай шянь, суурин болон хөдөө тосгонд үндсэндээ хар зам, автобус, буухиа дамжуулалттай болсон. 98 хувийн тосгоны 4G сүлжээ нэвтэрсэн байна. Олон тооны онцлог, давуу талтай аж үйлдвэрүүд хөгжлөө олж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурд эрс нэмэгдсэн. Зам тэгш, байгаль орчин сайхан, аж үйлдвэр цэцэглэн хөгжиж, ядуурлаас ангижирсан бүс нутаг агуу их өөрчлөлтийн эрин үеэ угтан авчирсан байна.
Хятадын ядуурлыг бууруулах засаглалын хэлбэр нь дэлхийн ядуурлыг бууруулах ажилд чухал хувь нэмэр оруулсан юм.
Сүүлийн өдрүүдэд Юүньнань мужийн Нүжян мөрний Сүсү үндэстний цөөнхийн өөртөө засах оронд болсон “Ядуурлыг бууруулах засаглал болон орчин үеийн хөгжлийн олон улсын форум”-д оролцогчид Хятадын ядуурлыг бууруулах түүхэн ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
Өөрчлөлт нээлтээс хойш Хятад улсын ядуу буурай хүн ам мөн хугацааны дэлхийн ядуу буурай хүн амын 70 гаруй хувийг эзэлж байв. Хятадын ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулсан явдал нь “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлсэн явдал болно. Бид ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, ядуурлыг бууруулах олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлж, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулж байна.
Хятадын онцлогтой ядуурлыг бууруулах төрийн бодлого хэрэгжүүлэв
Хятад улс чухам хэрхэн яагаад хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд урьд өмнө гараагүй амжилтад хүрч чадсан бэ гэвэл Хятад улс өөрийн үндсэн нөхцөл байдалд үндэслэн холбогдох цуврал төрийн бодлого тогтоон хэрэгжүүлж, бүрэн бүтэн бөгөөд үр өгөөжтэй төрийн бодлогын систем, ажлын тогтолцоо, дүрмийн системийг бий болгож, Хятад улсын онцлогт зохицсон ядуурлыг бууруулах замыг хайж олсонд шалтгаалсан билээ.
Энэ бол ХКН-ын маш хүчтэй удирдах болон зохион байгуулах чадварын бүрэн биелэл юм.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэрээ ядуурлыг бууруулах ажлын тухай 50 гаруй удаагийн хяналт шалгалт явуулж, ядуурлыг бууруулах долоон удаагийн төвийн ажлын семинарыг даргалж, маш ядуу буурай 14 бүс нутгуудад очиж байв. Нөхөр Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлага дор таван түвшний нарийн бичгийн дарга нар ядуурлыг бууруулах асуудалд анхаарлаа төвлөрүүлж, коммунистууд бүхэлдээ холбогдох хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэхэд оролцсон юм. Нийт гурван сая гаруй тосгонд суугаа нарийн бичгийн дарга болон хоёр сая шахам шянь, суурингийн дарга удирдлагууд ядуурлыг бууруулах тэргүүн эгнээнд хамтран ажиллаж, хичээнгүйлэн зүтгэсэн.
Энэ бол томоохон үйл явдлуудыг хийх хүчийг төвлөрүүлдэг социалист системийн давуу талуудын бүрэн илрэл юм.
Бээжин хот Өвөр Монголд тусалснаар Өвөр Монголын Улаанцав хотын төмс жилд дөрвөн сая тонн уналт бүхий том аж үйлдвэр болж хөгжсөн. Жэжян муж Сычуань мужийн 140 мянга гаруй ядуу буурай хүн амыг тус муждаа ажил олгон, хүнд хэцүү байдлыг хамт ялан давсан. Зүүн бүс нутаг, баруун бүс нутгийн ядуу буурай орон нутгийг дэмжин хөгжүүлэх, нарийвчилсан дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүд тосгоны аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах зэрэг олон бодит арга хэмжээгээр бүх улсын иргэд хамтран нэгдэж, ядуурлыг бууруулах ажлыг хүн бүрийн үүрэг хариуцлага болгосон байна. Төслийн дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах, аж үйлдвэрийг хөгжүүлэхээр ядуурлыг бууруулах, нийгмийн бүх салбарын хүчийг дайчлах зэргээр хамтарсан хүчин чармайлтын өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулах хэв маягийг бий болгосон.
Энэ бол ядуурлыг бууруулах нарийвчилсан стратегийн шинжлэх ухаанч чанарын бүрэн илрэл юм.
Амралтын өдрөөр Хүнань мужийн Хуаюань шяний Шы Бадүн тосгонд жуулчид зугаацдаг
- Ядуурлыг бууруулах нарийвчилсан стратегийн ач тусаар бид өнөөдрийн баян чинээлэг амьдралтай боллоо. Манай тосгон өөрийн бодит байдалдаа суурилан янз бүрийн нарийвчилсан бодлогыг хэрэгжүүлснээр гурав гаруй жилийн хугацаанд ядуурлаас ангижирсан. Бидний мянган жилийн түүхтэй Миао үндэстний цөөнхийн тосгон урьд өмнө байгаагүй хөгжлийн эрч хүчийг хүмүүст харууллаа гэж тус тосгоны нарийн бичгийн дарга Жинь Тун танилцуулсан байна.
“Зургаан нарийвчилсан төрийн бодлого” болон “Ядуурлыг бууруулах таван үндсэн арга хэмжээ” зэрэг төрийн бодлогоос гадна ядуурлыг бууруулах нарийвчилсан стратегийг баримталж, ядуурлын үндсэн шалтгааныг арилгах хөгжлийн арга хэлбэрийг бий болгосноор өнөөдрийг хүрэхэд нийт 100 орчим сая ядуу буурай хүмүүс ядуурлаас бүрмөсөн ангижирсан юм.
- Хятадын онцлогтой ядуурлыг бууруулах арга хэмжээ бол ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн урт удаан, хүнд хэцүү хайгуул хийж бүтээсэн зам. Энэ бол мөн дэлхийн ядуурлыг арилгах ажилд мэргэн ухаан, бодит туршлага хангасан явдал болсон гэж Бээжингийн Багшийн Их Сургуулийн Хятадын ядуурлыг бууруулах ажлын судалгааны газрын дарга Жан Чи өөрийн бодлоо хуваалцсан байна.
Ядуурлаас ангижирснаар хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг эхлүүллээ
Ядуурлаас ангижирсан нь шинэ амьдрал, шинэ аяны эхлэл юм. Ядуурлын эсрэг тэмцэл ялалт байгуулсны дараа хөдөө бүс нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Энэ нь “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланчид” гэх хөдөө бүс нутгийг хөгжүүлэх ажлын түүхэн өөрчлөлт юм.
Хөгжлийн суурийг бат бэх тавьж, аж үйлдвэрийг хөгжүүлэн, ядуурлын эсрэг тэмцлийн үр бүтээлийг бэхжүүлнэ
Шаньши мужийн Ижүнь шянь тээвэр, ложистикийн аж ахуй нэгжүүдийг хөгжүүлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг амжиж борлуулах боломж бүрдүүлсэн байна. Өнөөдөр тухайн газрын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Шаньши мужийн төв Ши-Ань хотод хүрэх хугацааг хоёр өдрөөр богиносгож, бүх зардлыг 70 хувиар гамнаж чадсан байна.
- Бид ядуурлын эсрэг тэмцлийн хугацаанд хуримтлуулсан сайн туршлага, сайн аргуудаа ашиглахын улмаас нэн бүтэмжтэй арга хэмжээгээр бүх талын хүчин чадлыг дайчлан хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг урагшлуулна гэж Хятадын Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх товчооны дарга Ван Жэнпү ийнхүү танилцуулсан байна.
Бүх орон нутагт ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлж, хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажилтай уялдуулан тогтвортой ажиллуулж байна. Үүний хамгийн сайн жишээ нь Хэнань мужийн Ланькао шяньд томилсон 222 хөдөө бүс нутгийн сэргээн хөгжүүлэх ажлын баг холбогдох ажлаа эхлүүлсэн болно.
- Бид ядуурлын эсрэг тэмцлийн ажлын багийн ажлыг залган авч үргэлжлүүлнэ. Бид хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын үүргийг нэгэнт хүлээн авсан гэж Дүн Батүө суурингийн Чаншэн тосгоны хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын багийн ажилтан Ян Шаохуа хэллээ.
Нөхцөл байдлыг ашиглан үргэлжлүүлэн тэмцэж, хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлнэ
Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажилд боловсон хүчин хамгийн гол байр суурийг эзэлдэг. Жянши мужийн Вань-Ань шяньд өндөр чанартай тариаланчдын байнгын сургалт хүмүүсийн анхааралд хүрсэн.
- Энэ удаад бид хэрхэн жимсний модны салаа мөчрийг тайран засахыг тариаланчдад ойлгууллаа. Ирээдүйд бид маш олон нээлттэй хичээл сургалт зохион байгуулан нутгийн иргэдийг технологи болон бизнес эрхлэх талын сургалтаар хангана гэж Фүжин жимсний үйлдвэрийн компанийн ерөнхий менежер Дэн Ланьюүнь танилцууллаа.
Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажилд холбогдсон төрийн бодлогыг төгөлдөржүүлсээр байна. “Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын боловсон хүчний бэлтгэлийн талаарх санал”, “Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх хууль”-ийг тогтоон хэрэгжүүлж, орон нутгийн олон хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын товчоог байгуулав.
100 жилийн тэмцлийн зам шинэ аяны эхлэл болно. Ард түмэн Намын төв хорооны эргэн тойронд Ши Жиньпин нөхөртэй илүү нягт уялдан нэгдэж, ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Мөн хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг үр бүтэмжтэй урагшлуулан хийж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг маш утга учиртай тэмдэглэнэ гэж хүн бүр санал нэгдэж байна.
