solongonews
Таны шүүгээ хаварт бэлэн үү? Хавар 2014
2015-12-28 18:21
Тун удахгүй 2-р сар дуусаж урин хавар ирэх гэж байна. Бүсгүйүүд бид өвлийн хүнд хувцасаа хөнгөлөх дөхлөө. Энэ хавар та юу өмсөхөө мэдэхгүй байгаа бол анхаарлаа наашаа хандуулна уу.
 
 
Цув
Хаврын улиралыг цувгүйгээр төсөөлөшгүй. Хөөсөн том куртканаас юугаараа ялгарах вэ гэвэл ямар ч эмэгтэйг илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулдаг.
Цув өмссөн эмэгтэй туранхай, өндөр болон биерхүү харагддаг. Цув нь джинсэн өмд, өмд, юбка, даашинзтай сайхан зохицдог гэдгийг битгий мартаарай.
Парка куртка
Хэрэв та дулаан хувцаслаж, арай сонгодог хэв маягтай хувцаслахыг хүсдэг парка танд тохирно. Парка нь бага зэрэг уртасгасан куртка бөгөөд ихэнхидээ юүдэнтэй байдаг.
Даавуун хүрэм
Даавуун хүрэм бол зөвхөн тухтай байдлыг эрхэмлэдэг бүсгүйд бус илүү тансаг төрхийг ч мөн эрхэмлэдэг бүсгүйчүүдэд таалагддаг. Энэ стиль нь урт түрийтэй гуталтай илүү сайхан зохицдог.
    
Ковбой цамц
Ихэнхидээ шоо дөрвөлжин хээтэй цамцыг хэлдэг. Энэ цамц зөвхөн спорт загварын цамц биш бөгөөд болзоонд болон ажил хэргийн уулзалтанд давтагдашгүй төрхийг танд гаргаж чадна.
    
Цагаан цамц
Хөнгөн, зөөлөн, эмэгтэйлэг. Ямар ч улиралд цагаан өнгө тэргүүлсээр байдаг. Цагаан өнгө бүх өнгөтэй сайхан зохицдог.   
Энд нэг зүйл байна. Цагаан цамц, ковбой цамц 2 гайхалтай зохицдог!
 
Харандаа юбка
Бүх төрдийн эмэгтэйчүүдэд, ямар ч арга хэмжээнд өмсөх боломжтой – болзоо, уулзалт гээд л. Гол давуу тал нь бол бариу бөгөөд өвдөгнөөс доош урттай. 
Харандаа юбкийг өмсийттэй хослуулбал эмэгтэйг өндөр, туранхай, сайхан гоолиг харагдуулдаг. 
   
Өргөн өмд
Энэ хавар бусдын анхааралд байхыг хүсвэл үүнийг өөртөө аваарай. Даашинз, юбкийг үзэн яддаг эрэгтэйлэг загвар сонирхдог бүсгүйчүүдэд ихээр таалагддаг. Энэ өмдийг цув, цаган цамц, даавуун хүрэмтэй өмсөхийг зөвлөе. 
  
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл