solongonews
Хөргөгчид хадгалахад тохиромжгүй хоол хүнс
2018-12-19 16:31
Хөргөгчид хадгалахад тохиромжгүй хоол хүнс юу юу байдаг бэ?

1. Шоколад

Шоколадыг хадгалах хамгийн тохиромжтой хэм нь 5-18℃.Шоколадыг хөргөгчид хийвэл өнгөн тал нь цантаж, үнэр амт нь мууддаг бөгөөд бактери үржих боломжтой аж.

Гэсэн хэдий ч шоколадыг гялгар уутанд битүүмжлээд хөргөгчийн хөлдөөх тасалгаанд хадгалж болно. Идэх үедээ хэвийн температурт хүрсний дараа идвэл сайн.

2. Эмийн ургамал

Эмийн ургамлыг хөргөгчид хадгалах нь тохиромжгүй. Нэн бусад хоол хүнсний зүйлтэй хамт урт хугацаагаар хадгалбал эмийн ургамалд бактери үржиж,чийгтэх мэтээр чанарыг нь алдуулж мэднэ.

Орхоодой зэрэг үнэт эмийн ургамлыг удаан хадгалах тохиолдолд цэвэр шил лонхонд хийж, дээр нь шарлатал хуурсан хоног будаа хийж сүүдэр газар тавивал зохино.

3. Улаан лооль

Улаан лоолийг хөргөгчид хадгалж болохгүй, хар толбо гарч,зөөлөрч хагаран үнэр амт нь хувирдаг ба амархан ялзардаг.

4. Өргөст хэмх, чинжүү

Зөөлөрч харлан үнэр амт нь хувирна.Өргөст хэмх нь 10-12 ℃-т, чинжүү нь 7-8 ℃-т хадгалахад тохиромжтой байдаг бөгөөд удаан хадгалж болдоггүй.

5. Гадил,луугийн нүд зэрэг халуун бүсний жимс жимсгэнэ

Гадилыг 12 ℃-аас дор хэмд хадгалбал эдгээр жимс дэмий одохгүй харлаж ялзардаг. Бусад зүйлийн халуун бүсийн жимс ч амархан ялзран харлаж, шим тэжээл нь алдагдана.

6. Сармис болон бөөрөнхий сонгино

Сармисыг хөргөгчид тавивал амархан мууддаг. Тэгэх мөртлөө гаднаас нь харахад мэдэгдэхгүй. Бөөрөнхий сонгиныг хөргөгчид байлгаад байвал амархан ялзарч хөгцөрдөг аж.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл