Сурвалжлагч 27-ны өдөр Хятадын сансрын техникийн шинжлэх ухааны корпорацаас мэдээлснээр, Хятад улс бие дааж зохион бүтээсэн том оврын ачаалагч пуужин өдгөө үнэлэн нотлох шатандаа орлоо. Хэрэв холбогдох ажлууд урагштай байвал 15 жилийн дотор анхны хөөргөлтөө хийхээр байна.

Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпорацын дэд ерөнхий захирал Ян Баохуа: Хятадын том оврын ачаалагч пуужин өдгөө гүнзгий үнэлгээний шатандаа орж, одоогийн зураг төслөөр бол уг пуужин 10 метрийн диаметртэй, 100 метр урт, ачаалах чадал нь өдгөөгийн ачаалагч пуужингаас 5 дахин илүү бөгөөд, ирээдүйд саран дээр хайгуул хийх, Ангараг гарагаас эд зүйл тээж авчрах, нарны аймагт хайгуул хийх зэрэг олон төрлийн шаардлагыг бүрэн хангаж чадах юм гэжээ.
