solongonews
Энэ оны 11 сарын турш Хятадын экспорт, импорт хурдтай өсөв
2017-12-14 10:32
Энэ оны 1-11-р сард Хятадын экспорт, импорт нэлээд хурдтай өсөж, бүтэц нь улам шилдэг болсон ба тогтвортой байдал нь улам бэхжсэн байна.

    Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын  холбогдох албаны хүн энэ сарын 11-нд задлан шинжлэхдээ:

- Энэ нь гол төлөв бодлогын үр өгөөж, дотоод эдийн засаг  тогтворжин сайжирсан, аж ахуйн нэгжийн бүтцийн зохицуулалт зэрэг олон хүчин  зүйлээс үүдэлтэй юм. Тэгэхээр ирэх жилийн гадаад худалдааны эргэлт ч сайн сайхан  хандлагаа үргэлжлүүлэх болно гэж төсөөлж байна  гэсэн байна.
Гаалийн бүртгэлийн дагуу 1-11-р сард Хятадын экспорт, импортын нийт хэмжээ 25 их наяд 140 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс  15.6 хувиар өсөв. Үүнд, экспорт 13 их наяд 850 тэрбум юаньд хүрч, 11.6 хувиар  өсөв. Импорт 11 их наяд 290 тэрбум юаньд хүрч, 20.9 хувиар өссөн. Худалдааны  ашиг 2 их наяд 560 тэрбум юаньд хүрч, 16.7 хувиар  багасав.
Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны  газрын зөвлөх Сүн Шяньмао задлан шинжлэхдээ:

- Энэ оны 1-11-р сард гадаад худалдаа  нэлээд хурдтай өссөн нь олон улсын зах зээлийн ерөнхий байдал сэргэж эхэлсэнтэй  нягт холбоотой. Мөн дотоод эдийн засаг тогтворжин сайжирснаар импорт  үргэлжлэн нэмэгдсэн байна гэж мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ:

- Дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ  дунд, өндөр хурдаар өсөх хандлагаа хэвээр хадгалж, 1-10-р сард тогтмол хөрөнгийн  хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 11-р сард үйлдвэрийн  салбарын худалдан авах менежерүүдийн индекс 51.8 болсон бөгөөд дотоод эдийн засаг тогтворжин сайжирснаар импортын шаардлага нэмэгдэв. ДХБ-ын тоо баримтаас  үзвэл Хятадын импортын өсөлтийн хурд дэлхийн дундаж түвшин болон Америк,  Герман, Япон зэрэг худалдааны их гүрнүүдээс  илэрхий өндөр байна" гэжээ.
Он гарснаас хойш Худалдааны  яам хийгээд олон салбар, олон газар хамтдаа Төрийн зөвлөлөөс боловсруулсан  гадаад худалдааны хөгжлийг ахиулах бодлогуудыг үргэлжлэн дорвитой хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн дарамтад сайтар хөнгөлж, бизнес эрхлэлтийн орчныг боловсронгуй  болгон, бодлогын үр өгөөж улам ил тод болсон.  
Хятадын ХЯ-ны Гадаад  худалдааны газрын худалдааны зөвлөх Сүн Шяньмао:

- Бодлогод зохицуулалт хийснээс  гадна Хятадын аж ахуйн нэгжүүд өөрсдөө бүтцийн тохируулалт хийсэн нь экспорт,  импорт нэлээд түргэн нэмэгдсэний гол шалтгаан юм  гэсэн байна.
Сүн Шяньмао:

- Гадаад худалдааны шинэ хөгжил, бизнес  эрхлэлтийн орчин тасралтгүй сайжирч, хил дамнасан цахим худалдаа, зах зээлийн  нийлүүлэлт зэрэг экспортын өсөлтийн хурд нь ерөнхий өсөлтийн хурдаас тодорхой  түргэн болсон нь гадаад худалдааны өсөлтийн шинэ онцлог болсон юм. Олон аж ахуйн  нэгж үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтөөс хүчээ авч, шинийг бүтээж, эрхлэлт, бүтцийн тохируулалтаа түргэсгэн технологи, брэнд, чанар, үйлчилгээ,  стандартаар гол болгосон гадаад худалдааны өрсөлдөх шинэ давуу тал бий болгож,  аж ахуйн нэгжийн шинийг бүтээх, олон улсын өрсөлдөх хүчийг нэмэгдүүлж,  бүтээгдэхүүний нэмүү өртөг, брэндийн нөлөөлөх хүчийг улам нэмэгдүүлсэн  гэж хэлсэн байна.

Тоо баримтаас үзвэл 1-11-р сард Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжүүдийн экспорт 6.46 их наяд юаньд хүрч, 13.8 хувиар нэмэгдэн, 46.7 хувийг  эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр өсөж, экспортын тэргүүлэх байранд  байсан амжилтаа хадгалж чадсан  байна.

Сүн Шяньмао:

- Өнгөрсөн 2-3 жилд аж  ахуйн нэгж олон улсын зах зээлийн өөрчлөлтийг зохицуулахын төлөө бид бүтцийн  зохицуулалт, эрхлэлтийн талаар олон ажил хийсний үр дүнд дэлхийн эдийн засгийн  энэ удаагийн бууралтаас боломж олж чадлаа. Энэ нь маш чухал юм. Ирэх жил улам  сайн болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэлэв.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл