
Нээлтийн үеэр гурван улсын холбогдох төлөөлөгчид оролцож үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Тува улсын ерөнхийлөгч болон БНХАУ-аас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулаас тус тус баярын цахилгаан ирүүлж, форум амжилттай болохыг хүссэн байна.

Энэ удаагийн форум таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд форумаар чуулга уулзалт, гол сэдэвт үзэсгэлэн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүд болох юм. Түүнчлэн уулзалт, танилцуулах хурлаар дамжин бүс нутгуудын дэд бүтцийн холболтыг сайжруулах, боомт болон худалдаанд дэм үзүүлэх, соёл, аялал жуулчлал, боловсрл, банк санхүү зэрэг салбарын олон талын хамтын ажиллагааны ойлголцолд хүрэх болно. Форумд оролцож буй аж ахуйн нэгжүүд уул уурхай, худалдаа логистик, хил дамнасан цахим худалдаа, банк санхүү зэрэг олон салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулах аж. Форумын бас нэгэн чухал агуулга болох үзэсгэлэн худалдаа нь 430 гаруй хэсэгт гэр ахуйн цахилгаан бараа, хувцас, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн, үндэстний үйлдвэрийн бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлж байгаа юм. Арга хэмжээнд Хятад, Монгол, ОХУ, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудын 47 аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Энэ үеэр Хятад, Монгол, Оросын төлөөлөгчид Эрээн хотын хилийн худалдааны бүсийн нээлтэд хамтдаа оролцсон нь бас нэгэн онцлог болжээ. Даршрамд дуулгахад уг форум таван өдрийн хугацаанд Эрээн, Шилийнхот, Авга хошуунд зохион байгуулагдана.
/ Бэлтгэсэн: М.БАНДИ, Т.БУЯНХИШИГ/



