solongonews
Өвөр Монголын байгууллага нэгжүүд X хурлын зорилго зорилтыг уламжлан суралцаж байна
2016-12-07 17:16
Өвөр Монголын байгууллага нэгжүүд X хурлын зорилго зорилтыг уламжлан суралцаж байна.

“ХКН-ын ӨМӨЗО-ын Tөлөөлөгчдийн X Хурлын зорилго зорилтыг судлан хэрэгжүүлье” уриан дор Өвөр Монголын байгууллага нэгжүүд уг хурлын зорилго зорилтыг уламжлан суралцах хурал хуралдуулсан байна.

Хурлын үеэр:

Өвөр Монголын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарах товчоо нь намын гишүүн, дарга удирдлагууд эрхбиш их хурлын чухал ач холбогдлыг таньж, хурлын удирдах үзэл санаа, зорилго зорилт, үүрэг болон чухал төлөвлөгөөг мэдэж, энэ оны ажил болон ирэх жилийн ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаардав.

Эдийн засаг, Мэдээ мэдээллийн зөвлөл нь Өвөр Монголын шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих хүчирхэг их хүч чадлыг нэгдүүлнэ гэж илэрхийлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүнд зовлонг шийдэж, тэдэнд үйлчлэх” үзэл баримтлалыг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил олголт, эрүүл манд, ядуурлыг бууруулах зэрэг үйлчилгээ, баталгааны ажлыг эрчимтэй хийнэ гэв.

Эвлэлийн хороо нь өөрийн үүргээ гүйцэтгэж, ӨЗО-ны эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хувь нэмэр үзүүлнэ гэж илэрхийлэв.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл