Хөдөө аж ахуйн яамны хамгийн сүүлийн бүртгэлийг үндэслэвэл, Хятадад нутаг буцаж бизнес эрхэлж буй хүн 8.5 саяд хүрсэн байна.
Энэ тухай Наньжин хотод хуралдуулсан Хятадын шинэ тариачин, шинэ мэргэжлийн бизнесийн үзэсгэлэнгээс 11-р сарын 19-ний өдөр мэдэгдэв.
Хөдөө аж ахуйн яамны сайд Хань Чанфү нээлтийн ёслол дээр: -Нийгмийн хөрөнгийг хөдөө буух ажлыг хурдасгах нь хөдөө тосгоны хөгжлийг ахиулах чухал хүч болж байна. Үүнд хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд шинэ тариачин, шинэ мэргэжил, шинэ чадавх, шинэ өртөг, шинэ бизнес, шинэ эзэмшлийн хэлбэр, шинэ тавцан шинэ ачааллыг бүрэн гүйцэд дэлгэн үзүүлж, “Үр дүнг дэлгэн үзүүлэх, дээд хэмжээний ярианы тавцан, бүтээлч чанартай уралдаан” зэрэг гурван том хэсгээс бүрджээ. Нэг хэсэг шинэ тариачны бизнес, бүтээлч төслийг голлон танилцуулж, орчин үеийн тарьж тэжээх, тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах, нутгийн онцлогтой аж үйлдвэрлэл, хөдөө тосгоны аялал жуулчлал, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн үйлчилгээний үйлс болон хөдөө тосгоны мэдээ мэдээллийн аж үйлдвэрлэл зэрэг 1000 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ.
