solongonews
Өвөр Монголын хөдөө аж ахуйд ашиглаж буй хөрсний чанар сайн байна
2018-12-20 22:50
Өвөр Монголын хөдөө аж ахуйд ашиглаж буй хөрсний чанар сайн байна.

Өвөр Монголын Хөрсний бохирдлоос сэргийлэх болон цацрагийн аюулгүй байдлын ажлын хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 20-ны үдээс хойно Хөххотноо болов.  Хурлаар Өвөр Монголын хөдөө аж ахуйд ашиглаж байгаа хөрсний яс чанар сайн байна гэж үзжээ. Үүний зэрэгцээ, Өвөр Монголын хэмжээнд хөрсний бохирдлын тухай нарийвчилсан судалгаа, хянан шалгалт хийж, хөрсний яс чанарт нөлөөлж байгаа бүх төрлийн бохирдлын эх үүсвэр дэх хяналт удирдлагыг бүх талаар чангатгажээ.  Мөн Хятад улсын хөрс бохирдлоос сэргийлэх ажлын бодлогыг бүх талаар хэрэгжүүлж байна.

Өвөр Монгол нь улс болон мужийн зэрэглэлийн хяналт баталгаа, улс, муж, хот, хошуу шянийг хамруулсан 4-р зэрэглэлийн цацрагийн аюулгүй байдлын хянан удирдах системийг бүрдүүлжээ.

Хятад улсын хэмжээнд хамгийн тэргүүнд мужийн зэрэглэлийн цацрагийн хүнд ноцтой байдлыг шийдвэрлэх хяналт шалгалтын тавцан гаргах зэрэг системийг бүрдүүлсэн байна.

ӨМӨЗО-ы цацрагийн орчны хянан удирдах төв нь Хятад улсын байгаль орчинг хамгаалах системийн улсын лабораторийн чанар чансааны баталгаа, улсын лабартороос хүлээн зөвшөөрсөн “хос баталгаа”-г анх удаагаа хүртжээ.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл