
БНХАУ 15 тэрбум юанийг Монгол Улсын банктай Монгол төгрөгөөр солих гэрээг үргэлжлэн хийхээр болсон байна. Энэ нь гурван жилийн хугацаа зарцуулах юм.
Үүнээс гадна, Монгол Улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил 2-р сарын 19-д Хятад Улсад айлчилж, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И-тай уулзаж, олон салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийлээ. Хятад Улсын дэмжлэг нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гарахад идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэж судлаачид үзэж байна.
Гадаад өр зээл бол Монгол Улсын эдийн засагт тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудал юм. Монгол төгрөгийн валютын ханш бууран худалдан авах чадварт нөлөөлсөн боловч эдийн засгийн дарамт нь Засгийн газарт байдаг болохоор иргэдийн амьдралд төдийлэн ихээр нөлөөлөхгүй юм.
