solongonews
5 настай хүүхэд ийм онцлог, араншинтай байдаг юм шүү
2015-12-28 18:21
4, 5 настай хүүхэд бүр бага байхаа бодвол харьцангуй тайван болж ирнэ. Энэ насны хүүхдүүд хоорондоо илүү эвтэй найртай  болж гэртээ байхаасаа илүүтэйгээр цэцэрлэгтээ найз нартайгаа тоглох дуртай  болдог.  Гутлаа өөрөө үдэж, цамцаа товчлох гэж оролдохоос эхлээд “би” гэсэн үзлээ илэрхийлж зөрүүдлэх нь элбэг.  
 
Тиймээс эцэг эхчүүд энэ насны хүүхдээ сонсохоос гадна тэмдэг нэр хэрэглэж ярилцвал тэд өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг байна.Түүнчлэн 4-5 настай хүүхдээ сургуульд бэлтгэхэд их анхаараарай. Сууж сурахаас эхлээд бичих, будах гээд олон зүйлийг энэ насандаа гүйцэтгэж чадвал сургуульд ороход нь дөхөмтэй. Ингэж чадвал хүүхэд хичээлээ хийж чадна гэсэн итгэл үнэмшил, эрмэлзэлийг өөртөө бий болгодог байна.
 
Дөрвөн настай хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол таван настнууд эхлээд л юу зурахаа сайн мэдэж байх жишээтэй. Тэд хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ. Аливаад ажил хэрэгч байдлаар хандана.  Жишээ нь: 
Харандаа бол зураг зурахад, сандал бол суухад, халбага бол хооллоход л хэрэгтэй гэх мэт ямар эд зүйлсийг юунд хэрэглэдгийг  маш сайн ойлгосон байдаг. Тэдэнтэй  харилцахдаа аль болох захиргаадахгүй байх хэрэгтэй.
 
Тэр тусмаа үгэнд  орсонгүй гэж шийтгэж болохгүй гэдгийг Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн багш, сэтгэл судлаач Бямбатогтох онцолж байна.  Цэцэрлэгийн насны хүүхэд эцэг эхчүүдийн гаргаж байгаа ааш аягыг дуурайхаас гадна өөрийнхөө хувийн онцлог байр сууриа илүү ихээр илэрхийлдэг. Тиймээс энэ бүхэнд нь анхаарч харилцах нь чухал юм байна. 
  
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл