solongonews
Вакцин Дельта хувилбараас урьдчилан сэргийлж чадна
2021-08-03 22:26
Вакцин Дельта хувилбараас урьдчилан сэргийлж чадна

    Сүүлийн үед хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирснээс үүдэлтэй халдварын төвлөрсөн тохиолдол урьд хожид Хятадын олон мужаар гарах болов. 07-р сарын 31-нд сурвалжлагч Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх хамгаалан хянах нэгдсэн механизмаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас:

        Дельта хувилбар нь нэгэнт бүх дэлхийн хэмжээнд гол тархаж байгаа вирус болсон байна, Энэ удаагийн Нань Жингийн халдварын байдал яг үүнээс үүдэлтэй юм байна. Тэгвэл Дельта хувилбар бодитоор ямар онцлогтой вэ ? Шинэ коронавирусийн эсрэг вакцин Дельта хувилбараас хэр хамгаалж чадах бол? гэсэн мэдээлэл гаргасан байна. 

Үндэсний эрүүл хамгаалалын хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хурал дээр:

- Одоогийн байдлаар энэ сард БНХАУ-ын хэмжээнд халдварын тохиолдол нийтдээ шинээр 328 бүртгэгдэж, өмнөх таван сарын нийлбэртэй ойролцоо болж, 14 мужид халдварын шинэ тохиолдол юм уу шинж тэмдэггүй тохиолдол илэрсэн байна. Одоогоор дэлхий нийтэд халдварын байдал ихээр тархсан хэвээр байгаа, олон оронд халдварын оргил үе удаа дараа илэрч, 07-р сараас хойш БНХАУ-ын хэмжээнд өдөрт дунджаар хилийн чанадаас шинээр зөөвөрлөгдөн орж ирсэн 27 тохиолдол бүртгэгдэв. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх дарамт үргэлжлэн нэмэгдсэн байна. Одоогоор тархаж буй вирус нь голцуу Дельта хувилбар байж, хурдтай тархах, бие махбодид хурдтай үржих, удаан илрэх зэрэг онцлогтой байгаа ба хамгаалан хянах ажилд нэн их өрсөлдөөн сорилт авчраад байна гэж мэдэгдлээ.

    Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын халдварт өвчнөөс сэргийлэн хянах төвийн судлаач:

- Сүүлийн хэсэг хугацаанд олон орон болон ДЭМБ цөм Дельта хувилбарын онцлогийн талаарх судалгаагаа эрчимжүүлсэн байна. ДЭМБ-ын судалгааны дагуу Дельта хувилбарыг бусад вирустэй харьцуулахад тархах хэмжээ нь бараг дахин нэмэгдсэн байна. Вирусний омгийн тархах чадавхын гол үзүүлэлт буюу тархах хурдын хувьд Дельта хувилбарын нуугдах хугацаа болон дамжуулах интервал цөм зохих хэмжээгээр богиносож, бараг дунджаар 1-2 хоног богиноссон байна. Хоёрдугаарт, хүндээр өвчлүүлэх байдал нэмэгдсэн байна. Альфа хувилбартай харьцуулахад Дельта хувилбараар өвчлөгсөдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 2.6 дахин нэмэгдсэн байна. Дельта хувилбараар нас барах хэмжээний хувьд одоогоор судалгааны тодорхой үр дүн гараагүй байна гэж илэрхийллээ. 

Мэргэжилтэн:

- Шинэ коронавирусийн эсрэг вакцин Дельта хувилбараас урьдчилан сэргийлж хамгаалах чадавх зохих хэмжээгээр буурч мэднэ. Гэвч маш сайнаар урьдчилан сэргийлэх болон хамгаалах үүргээ хэвээр гүйцэтгэсээр байх болно гэж хэллээ. Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх хамгаалан хянах нэгдсэн механизмын Шинжлэх ухаан судалгааны багийн вакцин судлан бүтээх мэргэжилтэн Шао Имин

- Дэлхий нийтийн өнөөгийн байдлаас үзэхэд вакцин тариулсны дараа дахин халдвар авах байдал гарсан байна. Бид үүнийг шинэлэг тохиолдлууд гэдэг. Тэр нь хэвийн үзэгдэл бөгөөд онцгой зүйл биш юм. Гэвч дурдууштай нь дэлхий нийтийн хэмжээнд вакцин тариулсан 3 тэрбум гаруй хүмүүсийн дотроос маш цөөн шинэлэг тохиолдол илэрсэн байна. Шинэ коронавирусийн эсрэг вакциныг анх удаа хүн төрөлхтөнд хэрэглэж байгаа учраас олонх зүйлүүд нь мэдээлэл хуримтлуулах явцдаа байгаа. Эмнэлзүйн өгөгдөлд харуулснаар ямарваа төрлийн вакцин халдвараас 100 хувь урьдчилан хамгаалж чадахгүй юм. Гэвч одоогоор вирусийн олон хувилбарыг вакцинаар хянаж болох магадлалтай байна. Өнгөрөгч оноос хойш Хятад улсын авч хэрэгжүүлсэн хамгаалан хянах арга хэмжээ бүгд үр дүнтэй юм гэж хэллээ.

   Мэргэжилтнүүд:

- Вкцинжуулалтыг эрхбиш сэргийлэн хянах хатуу арга хэмжээтэй зэрэг ашиглах хэрэгтэй. Ингэвэл сая халдвар дахин дэлгэрэхээс үр дүнтэй хамгаалж чадна. Одоо яг зуны амралт болж, хүмүүс гадагш явах нь ихсэж, халдвар тархах эрсдэл улам нэмэгдэж байгаа болохоор халдварын өндөр дунд эрсдэлтэй бүсийн хүмүүс гадагш аялахаа цуцалж, бусад бүсийн хүмүүс аялахаасаа өмнө зорин очих газрынхаа халдварын эрсдэлийн байдлыг нарийн хянамгай лавласан байх хэрэгтэй гэж онцолсон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл