solongonews
Хятад улсын аж ахуйн ерөнхий хэмжээ 170 дахин нэмэгдэв
2019-09-27 16:24
70 жилийн амжилт бүтэээл-Хятад улсын аж ахуйн ерөнхий хэмжээ 170 дахин нэмэгдэв.

70 жилд Хятад улсын хөгжлийг үл хувирах үнээр тооцвол 2018 оны улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөг 1952 оныхоос 174 дахин нэмэгдэж, ядуу буурай байснаасаа дэлхийн хоёрдугаар том аж ахуйн цогц болж хөгжин, “Хятад улсын гайхамшиг” дэлхий дахны анхаарлыг татсан байна.

70 жилд Хятад улсын аж ахуй алхам алхмаар хөгжив. 1952 онд GDP нь зөвхөн 67.9 тэрбум юань байж, 2010 он гэхэд Японоос давсан төдийгүй жил дараалан дэлхийн хоёрдугаарт жагсан, улсын ерөнхий хүч өдрөөс өдөрт нэмэгдэв.

Өнөөгийн Хятад улс нэгэнт дэлхийн нэгдүгээр том аж үйлдвэр, арилжаа, гадаад валютын нөөцийн улс, хоёрдугаар том гадаад хөрөнгө орж ирсэн улс болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл