Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 06-р сарын 11-нд Хятадын банк хоорондын бондын захад анхны бүлэг 3 тэрбум юаний Панда бондын зээл тавьлаа. Тус бондын зээл нь гурван жилийн хугацаатай, мөнгөн тэмдэгтийн хүү нь 2.40 хувь байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны Панда бондын зээлийг амжилттай тавьсаар борлуулагдсан өртөг нь өөрийн өртгөөс нь 2.78 дахин байх болно. Энэ удаагийн бондыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандан тарааж, борлуулалт сайн байж, бондод хамрагдах хөрөнгө оруулагчид 20-с давсан байна. Үүнд дотоодын хөрөнгө 35 хувийг, гадаадын хөрөнгө 65 хувийг эзэлж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны энэ удаа тарааж буй бонд нь Хятадын банк хоорондын зах зээлийн арилжааны нийгэмлэгийн батлан зөвшөөрсөн шинэ коронавирустэй тэмцэхэд зориулсан бонд юм. Тус бондын босгосон мөнгийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны холбогдох төслийн хөрөнгө хуримтлахад зарцуулж, үүнд тус банк шинэ коронавирусын хямралаас гарах санг дэмжих төсөл багтаж байна. Тус сангийн эхний хөрөнгө хуримтлалын цар хүрээ нь 10 тэрбум ам.доллар ба Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүдийн олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, банк санхүүгийн тулгуу хэрэгцээтэй хөрөнгө босгоход туслах зорилготой юм.
