Өөртөө итгэлтэй байх нууцаас
2015-12-28 18:21
Бүгд сайн уу? Өнөөдрийн нийтлэл маань яаж Өөртөө итгэлтэй эмэгтэй болох вэ? гэсэн сэдвийн тухай.
Бүгд сайн уу? Өнөөдрийн нийтлэл маань яаж Өөртөө итгэлтэй эмэгтэй болох вэ? гэсэн сэдвийн тухай. Энэ сэдвийн тухай маш олон олон зөвлөгөө байдаг бөгөөд бүгд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өөрт таалагдсныгаа сонгодог. Гэхдээ надад танд өгөх нэмэлт зөвлөгөө байна.
Би өөртөө хайртай!
Хамгийн чухал зүйл бол өөрийгөө хайрлах хайр. Ямар ч хүн өөрт тааладдаггүй зүйлд анхаарал тавьдаггүй! Чиний өөрийгөө хайрлах хайр маш хүчтэй байх ёстой. Чи бол цор ганц бурханы бүтээл!

Би бол БИ
Хэн нэгний хуулбар байх хэрэггүй, дуурайх гэж хичээгээд ч хэрэггүй. Чиний оргиналь байдал чинь өөр хэн нэгнийг дуурайсан хуурамч хүнээс хавь илүү байх болно. Тиймээс өөрийгөө сайн сонсож, өөрийгөө хайж ол, бүсгүй минь. Бусдыг дуурайсан хүн хэзээ ч өөртөө итгэлтэй харагддаггүй.

Миний ертөнц
Дотоод гоо үзэсгэлэн – энэ бол зүгээр нэг хоосон үг биш. Дотоод ертөнцөө, дотоод “БИ”-гээ хөгжүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлийн тэнхээ ихтэй болон хүчтэй болдог. Ном их уншдаг эмэгтэй хүний дотоод ертөнц ухаалаг номоор дүүрэн бөгөөд гайхалтай хөгжсөн байдаг. Дотоод гоо сайхан үгүй бол гадаад гоо сайхан оршихгүй.

Өөрийгөө хайж ол!
Аливаа зүйлийг туршиж үзэх сониуч зан бол таныг өөртөө итгэлтэй нэгэн болоход маш их тус үзүүлнэ! Энгийн жишээ бол та өөрийн сул болон давуу талуудыг цаасан дээр бичих нь өөрийнхөө тухай маш их сонирхолтой зүйлийг мэдэхэд туслана. Давуу талд байгаа чанаруудыг та дээд цэгт очтол хөгжүүлэх ёстой. Харин сул талуудыг та аль болох давуу тал руугаа хүрэх хүртэл нь засах хэрэгтэй. Энэ нь таныг жигтэйхэн сайн охин бол гэсэн үг биш, өөрт ашигтайгаар хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай.
Та бол өөрийн мөрөөдөлдөө төсөөлдөг “би”-гээс илүү хүчтэй! Аливаа зүлийг хийхдээ битгий ай, битгий сандар. Зүгээр биеэ чөлөөлөөд, та үүнийг хийж чадна гэдэгтээ бат итгээрэй.
Сөрөг хүмүүсийг Унтраа
Өөрийн сөрөг зан чанараараа “гэрэлтэж” байдаг хүмүүс байдаг. Тэд бол өөртөө сэтгэл хангалуун биш хүмүүс байдаг бөгөөд үргэлж бусдад гай болж явдаг. Эдгээр хүмүүстэй хэрүүл маргаан хийж дэмий цагаа үрэх хэрэггүй, зүгээр л орхичих. Тэд таныг өөртөө сэтгэл хангалуун байх хүслийг чинь үргэлж мохоож байдаг.

Шинэ өглөөг угтахдаа инээмсэглэж,цээж дүүрэн гүн амьсгаа аваад ажилдаа хичээлдээ эрч хүчтэй, өөртөө итгэлтэй очоорой! Амжилт хүсье
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
