solongonews
Хятад-Өмнөд Азийн 7-р экспо 338 төсөлд гарын үсэг зурав
2023-08-18 09:59
Хятад-Өмнөд Азийн 7-р экспо 338 төсөлд гарын үсэг зурав.

   Хятад-Өмнөд Азийн 7-р экспо болон 27 дахь удаагийн Хятадын Күньмин хотын импорт, экспортын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төслийн гарын үсэг зурах ёслол 08-р сарын 17-нд Юньнань мужийн Күньминь хотод болов. Уг арга хэмжээнд нийт 338 хөрөнгө оруулалтын төсөлд гарын үсэг зурсан бөгөөд 404 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын хэмжээ тохиролцсон байна.

   Мөн Юньнань мужийн Хөрөнгө оруулалтыг дэмжих товчоо нь экспогийн албан ёсны вэбсайт дээр хөрөнгө оруулалтын 161 гол төслийг гаргасан бөгөөд орчин үеийн хөдөө аж ахуй,ногоон эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл, соёл аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, орчин үеийн логистик , биомедицин, дижитал эдийн засаг зэрэг гол салбаруудыг хамарсан бөгөөд нийт төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь 500 гаруй тэрбум юаньд хүрчээ.

Зохиогч: СҮНЬ МИНЬ, ШҮН ШУАНЬ-АН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл