"Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн 12 дугаар сарын 31-нд амжилттай өндөрлөв. Тус үзэсгэлэнг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газар, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн газар, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж, 9 дүгээр сарын 25-нд нээсэн бөгөөд үзэсгэлэнг 2 сая 660 мянган хүн үзэж, интернетээр 22 сая 830 мянган удаа хандсан байна.
Үзэсгэлэн өндөрлөсний дараа Хятадын төв телевизийн сайтад тавигдсан "Хичээн зүтгэсэн 5 жил" цахим үзэсгэлэнг үргэлжлүүлэн интернет ашиглагчдад хүргэхээр болжээ.
Эх сурвалжаас үзвэл, "Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэнгийн онцлог үзмэрүүдийг Үндэсний музейд гаргах "Хөгжлийн зам" үзэсгэлэнгийн танхимд байрлуулж, 2018 оны "Хоёр чуулган"-ы үеэр олон нийтэд үзүүлэх болно.
