
Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх “Ханагар тал шилийн магтаал” Шилийнголын наадмын нэг агуулга болох хурд шалгах морин уралдаан 08 дугаар сарын 03-ны өдөр Хятад улсын адуун соёлын төвд амжилттай боллоо.
Уралдаанд биеийн өндөр нь 1.45 метрээс дооших дааганы 1000 метрийн уралдаан, биеийн өндрийг нь хязгаарлахгүй 1000 метрийн уралдаан, биеийн өндөр нь 1.5 метрээс дооших 2600 метрийн хязаалан үрээний уралдаан, биеийн өндрийг нь хязгаарлахгүй 2600 метрийн хязаалан үрээний уралдаан, 1700 метр, 5000 метр, 8000 метрийн уралдаан зэрэг алсын морины уралдаанаас гадна олон төрлийн хурд шалгах уралдааныг тохируулсан байна. Уралдаанд Шилийнгол аймгийн бүх хошуу, Улаанахад, Түнляо зэрэг аймаг хот, Гүйжүө, Нэнань зэрэг муж орон ба Монгол Улсаас уяачид ирж, морьдоо хурдлуулав.
Нутаг нутгийн хурдан хүлэг, ухаант уяачийг нэгэн дор цуглуулж чадсан Шилийн хотын Хятад улсын Адуун соёлын төв энэ сарын 03-ны өдөр хүлгийн хурд хиймориор бахархана. Уралдааны танд 1.45 метрээс дооших 1000 метрийн уралдаанд Түнляо хотын Хэ Фэньчуаний бор даага тэргүүлж, биеийн өндрийг нь хязгаарлахгүй 1000 метрийн уралдаанд Бяндарьяа морин мэргэжлийн клубын хүрэн морь тэргүүлэв. Биеийн өндөр нь 1.5 метрээс дооших 2600 метрийн хязаалан үрээний уралдаанд Шилийн хотын Рэнчиний хүрэн үрээ тэргүүлж, биеийн өндрийг нь хязгаарлахгүй 2600 метрийн хязаалан үрээний уралдаанд Түнляо хотын Хэ Фэньчуаний бор үрээ тэргүүлжээ.1700 метрийн уралдаанд Түнляо хотын Ёо Жяоюүнгийн морь, 5000 метрийн уралдаанд Улаанхад хотын Лан Жяньфэйгийн морь, 8000 метрийн уралдаанд Баруун Үзэмчин хошууны Баянбулагийн морь тус тус тэргүүлсэн байна.
Хурд ба хүч бол морин уралдааны хоёр “түшиг”. Морин уралдаанд хүч бол ухаан, хурд бол цаг юм. Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн уяач Бүхбаатар энэ удаагийн наадамд таван морь авчирчээ. 1000 метрийн хурд шалгах уралдаанд гурван морь хурдлуулсанд гурав, дөрөв, тавд дараалан ирсэн байв. 2600 метрийн биеийн өндрийг нь хязгаарлахгүй уралдаанд холимог цусны хүрэн морио хурдлуулж, гуравт орсон байв. Энэ хүрэн морь нь өнгөрсөн жил Авга хошууны хар адуун соёлын наадамд тэргүүлж, 08 дугаар сард Түнляо хотод болсон хурд шалгах уралдаанд дэд байранд ирж, саяхан Улаанхад болсон 5000 метрийн уралдаанд дэд байранд иржээ. Бүхбаатар:
- Энэ удаа хүрэн морины хувьд зай нь дэндүү ойрхон болсон. Дараагийн удаа 8000 метрийн уралдаанд хурдлуулна. Би адуугаа нэг хэсгийг нь монгол мориор өсгөж, нэг хэсгийг нь уралдаан морины чиглэлээр холимог цусны морь өсгөж байгаа юм гэж хэллээ.
