solongonews
Уянга нийгэмлэгийн “Уянгын эрэлчин” тоглолт боллоо
2016-11-26 22:02
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн “Уянга” нийгэмлэг өнөөдөр буюу энэ сарын 26-нд Өвөр Монголын Их Сургуулийн шинэ салбар дахь Урлагийн танхимд “Уянгын эрэлчин” тоглолтоо хийлээ.

      Тоглолтын гол зорилго оюутан залуусыг хэл соёлоо хүндэтгэх, урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцох, өөрсдийгөө хөгжүүлэх зэрэг ач холбогдол бүхий өөдрөг гэгээн замд хөтөлдөг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн “Уянга” нийгэмлэгийн 18 жилийн ойд зориулагдсан байна. “Уянгын эрэлчин” тоглолтод Өвөр Монголын залуу уран бүтээлч Алс, Жалам хар хамтлаг, залуу дуучин Буянцуглаа нарын олон авьяаслаг залуус оролцлоо. Харин Монгол Улсаас Монгол Улсын язгуур урлагийн “Гэрэгэ” хамтлаг, дуучин н.Энхдөл, Олон Улсын Хөөмийн сургуулийн захирал, МУСТА, хөөмийчин Ж.Мэндбаяр, Д.Даваасүрэн, Л.Лхамрагчаа, жүжигчин найруулагч А.Людмила, дуучин А.Алёна, Монголын Үндэсний Урлагийн Их театрын морин хуурч Б.Алтанбагана, ятгачин Д.Энхжаргал нарын чадварлаг уран бүтээлч залуучууд оролцсон юм.

   "Уянга" нийгэмлэгийн 18 жилийн ойн баярт үе үеийн гишүүд, хүндэт багш нар, шилдэг залуус хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дуу хуур, чин сэтгэлийн бэлэг хосолсон нэгэн өрнүүн сайхан өдөрлөг болж өндөрлөлөө.

                                                                                                                 Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл