solongonews
Улсын нэгдсэн төсвийн орлого эхний дөрвөн сард 11.9 хувиар өссөн байна
2023-05-22 11:55
Улсын нэгдсэн төсвийн орлого эхний дөрвөн сард 11.9 хувиар өссөн байна.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын Сангийн яамнаас нийтэлсэн статистик тоо баримтаас үзвэл 01-ээс 04-р сард улсын төсвийн орлого 8317.1 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсжээ. Улсын төсвийн зарлага 8641.8 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна. Ерөнхийдөө төсвийн орлого тогтвортой өсөж, төсвийн зарлага харьцангуй өндөр хэвээр байна. Эхний дөрвөн сарын төсвийн орлого, зарлагын бүтцийг улам оновчтой болгож, тэнцвэржүүлсэн нь эдийн засаг тогтвортой сэргэж, төсвийн тогтвортой байдал сайжирсныг харуулж байна гэж мэргэжилтнүүд хэллээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрддэг. Татварын орлогын хувьд 01-р сараас 04-р сар хүртэл улсын татварын орлого 7037.9 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.9 хувиар нэмэгдэж, татварын буцаан олголт зэрэг онцгой хүчин зүйлсийг хасаж тооцвол 4 хувиар харьцуулж болохуйц өссөн байна.

01-р сараас 04-р сар хүртэл дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар 58 хувиар өсөж, татварын хөнгөлөлтийн хүчин зүйлийг хасаж тооцвол 10 орчим хувиар өссөн байна. Дотоодын хэрэглээний албан татвар 17.9 хувиар буурч, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар, хэрэглээний татвар 12 хувиар буурсан нь өнгөрсөн оны мөн үеийн суурь өндөр байсантай холбоотой. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл