Шинэ Сибирь мужийн захиргааны нэгдүгээр орлогч дарга Юри Петуков хэлэхдээ, Шинэ Сибирь муж бол Оросын төв нутгийн аж үйлдвэрийн чухал хот юм. Ялангуяа шинжлэх ухаан эрдэм шинжилгээ болон боловсролын салбарт уламжлалт давуу талтай. Өдгөө Хятад, Оросын нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж буй нөхцөлд тус мужийг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа чухал бүрэлдэхүүн болгож байна. Шинэ Сибирь муж Хятадын түншүүдтэйгээ эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөж, Хятадын хөрөнгө оруулалтыг татах тавцан байгуулж байна гэжээ.
2016 оноос эхэлж, Хятад, Оросын худалдаа сэргэн нэмэгдсэн юм. 2017 оны 1-ээс 8 дугаар саруудад хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 21.7 хувь нэмэгдэж, 53 тэрбум 760 сая ам.долларт хүрсэн юм.
Хоёр хоног болсон уг хуралд талууд хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, эрчим хүчний хамтын ажиллагаа, БРИКС-ын механизм болон ШХАБ-ын хүрээн дэх олон талт тавцанд гүйцэтгэж байгаа үүрэг болон Күнзийн институт болон Хятад хэлний сургалт зэрэг сэдвээр гүнзгий судлан хэлэлцсэн байна.
