solongonews
2017 оны бүх Хятадын эрчим хүч хэмнэлтийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа эхэллээ
2017-06-12 11:10
2017 оны Хятадын эрчим хүч хэмнэлтийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа энэ сарын 11-ны өдөр албан ёсоор эхэлсэн байна.

        Энэ онд Хятадын эрчим хүч хэмнэлтийг сурталчлах 27 дахь долоо хоног тохиож байгаа бөгөөд "Эрчим хүч хэмнэхэд би байна. Ногоон өнгийг хамтдаа эрхэмлэе" уриан дор болж байна. 6 дугаар сарын 13-ны өдөр Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах өдөрлөг болно. Энэ онд Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах 5 дахь өдөрлөг зохиогдох бөгөөд "Аж үйлдвэрийг нүүрстөрөгч бага гарган хөгжүүлье" уриан дор болж байна.

Мөн өдөр Бээжинд болсон "2017 оны Бүх Хятадын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах өдөрлөг буюу Бээжин хотын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа, нүүрстөрөгч бага гаргах өдөрлөгийн нээлтийн ёслол"-д Үндэсний Өөрчлөлт хөгжлийн хорооны дэд дарга Жан-Юун:

- Эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа, нүүрстөрөгч бага гаргах өдөрлөгийн үйл ажиллагаа нь Бүх Хятадын эрчим хүч хэмнэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах ажлын гол индэр болох юм гэж хэлсэн байна.  

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл