
Монголчууд нийгмийнхээ хөгжлийн явцад нүүдлийн ба суурьшлийн гэсэн 2 иргэншилд хуваагджээ. Үүний улмаас хот суурин газрын хүмүүс монгол суудлаар суухаа больсон, харин нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа ард түмэн маань энэ уламжлалаа хадгалан ирсэн байна. Орчин үеийн суурин амьдралтай хүмүүс албан газар болон гэр орондоо тавилга хэрэгсэл хэрэглдэг болсноор зөөлөн суудалд бөгтийн удаан хугацаагаар зургат харах юм бичсэнээс болж нуруу, нугас эмгэгшиж эд эс нь эрт өтөлдөг байна. Мөн зөөлөн суудал дээр удаан суухад нурууны ачаалал нэмэгдэн булчин суларч нуруугаар өвдөх болдгоос гадна үе мөчний өвчнөөр өвддөг. Иймээс монгол суудлаараа сууж бие бялдар төдийгүй эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Монгол суудал хэдийгээр олон сайн талтай боловч удаан хугацаагаар суувал хөлөнд очих цусан хангамжийг удаашруулдаг. Монголчууд дээр үеэс ямар хүн гэрийн хаана ямар суудлаар суух вэ гэдэг талаар нарийн ёс журамтай байсан.
Гэрийн эзний суудал ба завилгаа
Гэрийн эзэн хойморт орны дээд авдрын өмнө дэвссэн олбогт завилгаа суудлаар сууна. Энэ нь хоёр өвдгөө нугалан өлмийг зөрүүлэн хөлийг дарж суух, мөн өлмийгөөр зөрсөн хөлийг дарахгүйгээр суудлын хэсгээр / өгзөгөөрөө шууд ширдэг тулан/ суух суудал юм. завилгаа суудлаар өндөр настан, лам хувраг, гэрийн эзэд суудаг. Эмэгтэй хүн завилж суухыг цээрлдэг.
Гэрийн эзэгтэй суудал ба цомцойх
Гэрийн гал тогооны хэрэгслийн дээд талд цомцойх суудлаар сууна. Энэ нь гэрийн баруун, зүүн талд суухаас шалтгаалж баруун талд бол зүүн өвдгөө нугалж, баруун хөлөө цомцойлгоно. Зүүн талд бол баруун өвдгөө нуглан зүүн хөлөө цомцойлгоно. Энэ суудлаар гэрийн эзэгтэй, эмэгтэйчүүд, төрийн хар хүн, мөн залуучууд суудаг.
Хүүдийн суудал ба амрах суудал
Гэрийн баруун урд хэсэгт хүүхэд багачууд, голдуу бүстэй багачуул айлд орж суудаг. Энэ нь дэвсгэр ба ширдэг дээр хоёр хөлөө шулуун жийж цэх суух хэлбэр юм. Халхад энэ суудлыг “амарч суух суудал” ч гэдэг. Тиймээс ихэвчлэн нялх хүүхдийг суулагдаг.

Сөхөрч суух хүндэтгэлийн суудал
Хоёр өвдгөө дотогш нь дарж нуглан суух суудал ба хүндэтгэлийн суудал гэж нэрлэдэг. Дээр үед хошуу ноёд, түшмэд, эхэс дээдсийн өргөө гэрт болон тэдний дэргэд харц ард сөхрөн суух ёс байжээ. Мөн айлд орсон хүн эхлээд сөхөрч суусны дараа цайгаа авч тавиад суудлаа сольж завилаа ба цомцойх суудлаар суух ёс ч байжээ.
Явган суух
Өвдгөө нуглан хоёр хөлийн хооронд зайтагаар улан дээрээ тулгуурлан суух суудал юм. ийм суудлаар орон гэрт суухад тохиромжгүй бөгөөд ер нь явган суухыг монголчууд цээрлэдэг байсан. Учир нь талийгаачийг хөдөөлүүлэх газрыг сонгон шинжихдээ явган суудаг байсан тул энгийн цагт явган суухыг муу ёр гэдэг. Явган суухыг хагас босоо суулт чя гэж нэрэлдэг. Мөн настай хүмүүсийн хажууд явган суувал амны хишиг арилна гэдэг. Монгол суудлыг хэргэлснээр ёс заншилаа дээдлэх, ахмад хүмүүс, ах захаа хүндлэх ёс суртхууны хүмүүжил ологдгоороо сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой.
