solongonews
Амьдралаас шүүсэн урлагийн шид
2017-02-20 10:28
Шог яриа нь ардын амьдралаас сэдэвлэсэн хошин урлаг болно.

70, 80-аад онд Д.Жамбажамц, Гангамөрөн, Машбилэг зэрэг хүмүүс шог яриаг радиогоор ард олны сонорт хүргэж хөгжилтэй сайхан үеийг бичиглэж байсан бол, харин түүний залгамж халаа гарч чадалгүй шог яриа 20-иод жил хаягдаж бараг устах хэмжээнд хүрсэн билээ. Ийнхүү ард түмэндээ инээд баяр ажлынх нь чилээг тайлан амьдралынх нь аливааг харуулдаг монгол шог яриа одоо хөгжлийн ямар үед байгаа бол? гэдэг асуултын эргэн тойронд алдарт хошин шогч Д.Жамбажамцын гарын шавь болох Цэцэнбаярыг сар шинийн босгон дээр сурвалжилж билээ.

Цэцэнбаяр Баруун Үзэмчин хошууны Соёл спортын товчоонд ажил албатай бөгөөд 2016 оны Төвийн радио нэвтрүүлгийн хорооны цагаан сарын үдэшлэг, энэ жилийн “Бахархам сайхан Баруун Үзэмчин”-ий цагаан сарын үдэшлэгт урилгаар оролцсон. Тэрээр багаасаа Д.Жамбажамцын шог яриаг шимтэн сонсдог байснаа бүр сонирхолтой болж, бага сургуульд байхдаа “Сүмбэр аав”, “Төмөр ээж ” зэрэг шог яриаг тавьж, сургуулийн хүрээний бяцхан хошин шогч хэмээн нэрлэгдэж байсан аж. 80-аад оны эхэнд азаар Д.Жамбажамц тэдний гэрт хүрчээ. Тэгээд Цэцэнбаярын шог яриа ярих дуртайг мэдэж, “Юу яах юм бэ” гэдэг шог яриаг түүний хамт хоёр удаа ярьжээ. Ийнхүү Цэцэнбаярын авьяас билэг, аялгуу тод хоолойн өнгийг нь бахархаж шавиа болгосон байна. Шог яриа гэхээр л шохоорхоод салдаггүй Цэцэнбаяр хувь ерөөлөөр учирсан багшийгаа дагаж дасгал хийж эхэлсэн бөгөөд өөрөө ч шог яриа бичиж эхэлжээ.

1982 онд Баруун Үзэмчин хошууны Заанан хошуу гэдэг газар наадам болоход ажлын чөлөөний урлагийн багт сургалт хийсэн Цэцэнбаяр анх удаа “Юу яах юм бэ”, “Гэгээ дуртай бол” гэх шог яриаг Жамбажамц багштайгаа амжилттай тоглож зон олонд танигдсан гэдэг.

Өв соёлынхоо дөлийг үүрд бадраан уламжлах хүсэл зорилготой хошин шогч Цэцэнбаяр өдгөө Д.Жамбажамц багшийнхаа алдрыг өргөж “Монгол шог ярианы өлгий” гэсэн нэрийдлийг Үзэмчин нутагтаа дуурсгахын тулд 2017 онд “Д.Жамбажамц” цомын монгол шог ярианы тэмцээнийг зохион байгуулахаар хүсэлт гаргаад байгаа аж.

Зохиогч: Бэлтгэсэн: Э.Туяа
Найруулагч: ,
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл