
Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг 09-р сарын 02-оос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятадын шилдэг 10 уран сайхны кино Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, iCinema кино театрт үнэ төлбөргүй гарах юм. Арван киноны 5-ыг нь Монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй зэрэг орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүргэх бол, тавыг нь Өвөр Монголын Үндэсний Кино Орчуулан Үйлдэх Төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүргэх болно.

Үзвэрийн хуваарь:
Тэнгис кино театрт
2019.09.02-ны өдөр19:00 цагаас
2019.09.06-ны өдөр 20:50 цагаас
Өргөө 1&5 кино театрт
2019.09.03, 04-ний өдөр 20:00 цагаас
iCinema кино театрт
2019.09.05, 06-ны өдөр 19:00 цагаас тус тус гарна.
