"70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын нэгдүгээр багийнхан Хөххотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн парктай танилцаж сурвалжиллаа.
Хөххотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн парк нь хөдөө аж ахуйн паркийн үзэсгэлэнгийн танхим, экологийн зоогийн газар болон үржлийн хашаа, ажилчдын ажлын газар, орон сууц, гал тогооны өрөө, худаг зэргийг иж бүрэн тохируулсан байна. Паркийн хойд хэсгээр хүнсний ногооны хашаа, бохир усыг дахин боловсруулах экологийн загасны цөөрөм, нарны эрчим хүч зэргийг бүрдүүлжээ. 165 мү(15мү=1га)109890 мкв талбайтай. Үүнд, усны Сиье хөдөө аж ахуйн парк нь 22 мү(15мү=1га)15000 мкв. Хөдөө аж ахуйн үзэсгэлэн, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны гайхамшгуудыг харуулсан үзэсгэлэн, усан худгийн хүнсний ногооны парк, цэцгийн хүрээлэн, өмнөд улс орны хэв маяг, Халуун орны ширэнгэн ой зэрэг 6 үзэсгэлэнгийн ордноос бүрдсэн. Дунд хэсэгт нь 12 метр урт дөрвөлжин хэлбэрийн халуун орны ширэнгэн ойн тасалгаатай, дээвэрт нь ойролцоогоор 30000 мү(15мү=1га)талбай бүхий шувууны орчинтой. Экологийн зоогийн газар нь 20 мү (15мү=1га)12000 мкв талбайтай, Монгол хааны ордон, Хятад хааны ордон зэрэг хэсгүүдээс бүрдэх бөгөөд 400-500 хүний багтаамжтай.
Тус паркийг байгуулахад 160 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, хоёр хэсэг хугацаанд хуваарилан бүтээн байгуулсан юм. Эхэнд нь хөдөө аж ахуйн паркийн үзэсгэлэнгийн ордон, экологийн парк, гал тогооны өрөө, ус цахилгаан дамжуулах шугам зэргийг барьсан. Дараа нь хөдөө аж ахуйн паркийн үзэсгэлэнгийн ордон, экологийн зоогийн газар, чимэглэл, зам, ногоожуулалт, ажилтны албан байр, орон сууц, экологийн загасны цөөрөм зэргийг барьсан байна.
